Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ынхан Ц.Цогзолмааг хэнээр солих вэ?

Т.Сайхан, Зууны мэдээ
2019 оны 10 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулжээ.

Харин өнөөдөр НАМЭХ-ны ээлжит хурал болж, ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ шинэчлэх юм. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлэх энэ удаагийн сунгаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Гарамжав, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар өрсөлдсөн гэсэн мэдээлэл байна.

Дүрмийн дагуу НАМЭХ-ны ерөнхийлөгчийг намын дарга нь санал болгодог. Тэгвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх чухам хэнийг сонгож, оруулж ирсэн нь өнөөдөр тодорхой болно. 

НАМЭХ-ны ээлжит VI чуулган хамгийн сүүлд 2014 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар өрсөлдөж, Ц.Цогзолмаа олонхын санал авч, сонгогдож байсан юм.

Зураг