Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл рүү түүхий нүүрс оруулах гэж байсан зөрчлүүд

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нийслэл рүү 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 103 тээврийн хэрэгслээр 3,206.06 тонн түүхий нүүрс орж ирснийг илрүүлэн буцаасан байна.

Хотын бүс рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан болон, хэрэглэж буй хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгох бол, аж ахуйн нэгж байгууллагыг 3 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг. 

Зөрчлүүд:

  1. 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Хино маркийн чиргүүлтэй тээврийн хэрэгслээр Багануур дүүргээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум чиглэлд 22тн 450кг түүхий нүүрс ачиж өлзийт 1 шалган нэвтрүүлэх товчоогоор 16:20 цагт орж ирсэн.
  2. 10 дугаар сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Өвөрхангай аймгаас Улаанбаатарын чиглэлд явсан автобусанд 5 шуудай түүхий нүүрс тээвэрлэн явсан.
  3. 10 дугаар сарын 15-ны өдрийн Гүнтийн давааны автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Tundra маркийн суудлын автомашинаар 5 шуудай түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх гэж байсан зөрчлийг арилгуулан буцаав.
  4. 9 дүгээр сарын 21-ний өдөр Өлзийт-1 автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгуй 100 гаруй кг түүхий нуурс тээвэрлэж явсныг саатуулж, буцаалаа.
  5. 9 дүгээр сарын 3-ны өдөр Таван толгойн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор улсын дугаартай Шувуунаас Баянхонгор аймгийн чиглэлд явсан тээврийн хэрэгсэлийг шалгаж 2 тонн түүхий нүүрс тээвэрлэн явсныг илрүүлж, Засгийн газрын 62 дугаар тогтоолтой танилцуулж тухайн түүхий нүүрсийг авсан газарт буцаан буулгуулсан.
  6. 9 дүгээр сарын 3-ны өдөр Таван толгойн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор улсын дугаартай тээврийн хэрэгслээр Говьсүмбэр аймгийн хөөтийн уурхайгаас ачсан 20 тонн зөвшөөрөлгүй түүхий нүүрс тээвэрлэн орж ирсэнийг буцаах арга хэмжээ авч ажиллалаа.
  7. 10 дугаар сарын 2-нд Өлзийт1 автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Норд Бенц маркийн тээврийн хэрэгсэл Элдэвийн нүүрсний уурхайгаас Төв аймгийн Баянчандмань ногоон зоорь чиглэлд зөвшөөрөлгүй 18.75т.н түүхий нүүрс тээвэрлэж явсныг илрүүлж, буцаасан.
  8. 10 дугаар сарын 14-ний өдөр Өлзийт-1 автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Төв аймгийн Лүн сумын чиглэлд Fuso маркийн тээврийн хэрэгсэл 10 шуудай түүхий нүүрс зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг буцаажээ.

Шалгалтыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид хамтран хийж байна.

 

 

Эх сурвалж: НМХГ