Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхбаатар: "ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ" ХХК бол иргэдийн оролцоотой бизнесийн шинэлэг загвар юм

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа эхлэхээс өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг Батхүү овогтой Мөнхбаатар гэдэг. Монгол Улсын жирийн л нэг айлын хүүхэд Монголдоо болон гадаад инженерчлэл, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшиж уул уурхайн болон үйлдвэрлэлийн салбарын техник эдийн засгийн үндэслэл боловсруулалт, компанийн засаглалын хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын шийдлийн чиглэлээр 20 орчим жил ажиллаж байна.

- Таныг “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон гэж дуулсан?. Компани одоогоор ямар төвшинд байна вэ?

- Тийм. Би 2019 оны 5 сараас Зэс Эрдэнийн Хувь ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон компанид үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэх, Эрдэнэт үйлдвэрийн зэсийн овоолгыг ашиглан катодын зэсийн үйлдвэр барих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх, хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна.

- Танай компанийн талаар мэдээллийн эх үүсвэрүүдээс судлахаар хувьцаат компани, иргэдээс хувьцааны мөнгө гэж аваад залилсан, хохироосон гэсэн мэдээллүүд их байна.  Зэс Эрдэнийн Хувь компанийн хариуцлагын хэлбэр нь ямар вэ?

- Зэс Эрдэнийн хувь компани нь 2010 оны 06 дугаар сарын 21-ы өдөр нэг үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдсан юм.  Өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлд бүртгүүлсэн албан ёсны бичиг баримтаар компанид хувь нийлүүлж хувьцаа эзэмшсэн нийт гишүүдийн тоо 24522, энгийн хувьцааны тоо 82, 029, 629 ширхэг, нэгж хувьцааны үнэ 105 төгрөг, компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ 8,613,111,000 төгрөг бүхий Хязгаарлагдмал Хариуцлагатай компани юм. Компанийн үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар хэвийн анх байгуулагдсан зорилгынхоо хүрээнд катодын зэсийн үйлдвэр барих төслөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монгол улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу иргэд өөрсдийн хүсэл сонирхлоороо нийлж компани байгуулж ажиллах нь нээлттэй бөгөөд компани дампуурсан тохиолдолд өөрсдийн эзэмшиж байгаа хувь хэмжээгээрээ хариуцлага хүлээдэг зохицуулалттай. Тэгэхээр үйл ажиллагаа хэвийн, анх оруулсан хөрөнгө оруулалт нь компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан, хэн нэгэн хүн залилаад зугтсан асуудал байхгүй байна.

- Тэгэхээр иргэдийн байгуулсан “Зэс эрдэнийн хувь” ХКК-ий үйл ажиллагааг зогсоох, дампууруулах, иргэдийг төөрөгдүүлэх зорилготой өөр компани юм уу?. Хүмүүсийн бодлого, сонирхол байна гэж ойлгож болох уу?

- Хэн нэгэн хүмүүс энэхүү компанийн ашиглах эрхтэй овоолгуудыг булаах зорилгоор албаар иргэдийг төөрөлдүүлэх, хагарган бутаргах үйл ажиллагаа явуулж байгааг үгүйсгэхгүй. Тухайлбал, компанийн тухай хуулийн 5.1-т хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулах үеийн хувьцаа эзэмшигчдийн тоо 50-иас дээшгүй байна гэж заасан байхыг хэвлэл мэдээллээр хязгаарлагдмал хариуцлагатай компанийг 50-иас илүү гишүүнтэй байж болохгүй мэтээр тайлбарлах жишээтэй.  (Зэс Эрдэнийн Хувь ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, компанийн тухай хууль үзүүлэв)

- “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ний ашиглахаар тогтоод буй  “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг хаягдал гэж ойлгодог, овоолгоос зэс гарах боломжтой юм уу?.

-Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэр нь флотацын технологиор боловсруулах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд исэлдээгүй үндсэн хүдэр ашигладаг. Иймд исэлдлийн зэрэг өндөртэй буюу исэлдлийн зэрэг 10%-иас их хүдрийг боловсруулахад технологийн горим тохирдоггүй тул овоолго үүсгэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр ойролцоогоор  182 сая тонн исэлдлийн зэрэг өндөртэй хүдрийн 12 ширхэг овоолго үүсгэсэн байдаг. Дээрх хүдрээс 480,000 тонн зэс, 16,500 тонн молибден үйлдвэрлэх боломжтой. Энэхүү овоолгуудаас SX/EW  буюу УРВУУ ХАНДЛАЛТ ЭЛЕКТРОЛИЗИЙН аргаар КАТОД-ын зэс үйлдвэрлэх төслийг Эрдмин болон Ачит Ихт компаниуд хэрэгжүүлж амжилттай ажиллаж байна. Жилд дунджаар 15,000 орчим тонн цэвэр зэс үйлдвэрлэн экспортолж байна.

- “Зэс Эрдэнийн Хувь” компани нь “Эрдмин” болон “Ачит Ихт” компаниудтай адилхан төсөл хэрэгжүүлнэ гэж ойлгох уу?

-Ерөнхийдөө зэс үйлдвэрлэх технологи нь ижил боловч бидний хувьд зэсийн авалтыг нэмэгдүүлэхийн тулд хүдрийг буталж нуруулдан уусгаж SX/EW буюу урвуу хандалт электролизын аргаар зэс үйлдвэрлэнэ. Жилд 10,000 тонн зэс үйлдвэрлэхээр техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж бүтээн байгуулалтын ажлыг эхэлэхэд бэлэн болгоод байна.                   

- “Зэс Эрдэнийн Хувь” компани ашиглах овоолготой гэрээтэй юу

-Зэс Эрдэнийн Хувь компани нь 2013 оны 05 дугаар сарын 02 –ы өдөр Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Эрдэнэт үйлдвэртэй “Хамтран ажиллах ” гэрээ байгуулж тус гэрээгээр исэлдсэн хүдэр бүхий 8а,12 дугаар овоолгуудыг ашиглан катодын зэс үйлдвэрлэх зорилгоор туршилт судалгааны ажил явуулах, үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, хагас үйлдвэрлэлийн туршилт явуулах, эдийн засгийн үр ашгийг тогтоох ажлыг амжилттай гүйцэтгэж улмаар 2015 оны 10 сарын 30-ний өдөр талууд Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Зэс Эрдэнийн Хувь компани нь 20 жилийн хугацаанд буюу 2035 он хүртэлх хугацаатай 8а, 12 дугаар овоолгуудыг ашиглах боломжтой болсон.

- 8а, 12 дугаар овоолгуудын хүдрийн нөөц хэд вэ?. Хэчнээн тонн зэс үйлдвэрлэх боломжтой вэ?. Үйлдвэрийн жилийн хүчин чадал.

- 8а, 12 дугаар овоолгууд нь нийт 38,2 сая тонн хүдрийн нөөцтэй, цэвэршүүлсэн металл авалтаар 178,515 тонн цэвэр зэс үйлдвэрлэх боломжтой. Бид жилд 10,000 тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар ажиллаж байна.

- Танай компани маш олон хувьцаа эзэмшигчидтэй юм байна. Компанийн засаглалаа яаж хэрэгжүүлж байгаа вэ?

- Тийм ээ. Зэс Эрдэнийн Хувь ХХК нь Орхон аймгийн 24552 иргэн хувьцаа эзэмшиж буй Монголдоо анхны иргэдийн оролцоо ихтэй компани юм. Компанийн засаглал нь  Хувьцаа эзэмшигчийн хурал, Төлөөлөн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага гэсэн компанийн тухай хуулийн дагуу хэрэгжүүлж байна. Гэхдээ хувьцаа эзэмшигчидтэйгээ байнга мэдээлэл хуваалцах, тэднийхээ шийдвэрийг авахын тулд МЯНГАТЫН зарчмаар ажиллаж 24  мянгат хариуцсан хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж, тэдгээр хүмүүс маань компанийн өдөр тутмын ажлыг хариуцаж байна. Иргэд боломжоороо хамтарч томоохон компани үүсгэн байгуулж, нийгмийн халамжаас татгалзаж, ногдол ашиг хүртэх, өөрсдөө ажлын байраа бий болгож дундаж давхаргыг бэхжүүлэх нь бас зарим нэг хүмүүст таалагдахгүй байх шиг байна. Өнөөдөр Монголд өмч хувьчлалаас бусдадаа давуу талаа ашиглаж босгосон бизнес, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж авсан уул уурхайн лицензүүдтэй бизнес, банкнууд, төртэй бизнес хийдэг компаниуд л амжилттай ажиллаж байна. Яагаад иргэд нийлж бизнес хийж болохгүй байгаа юм. 

- Таны цаана бас хэн нэгэн эрх мэдэлтэй хүн, олигарх байгаа биш биз дээ?

- Зөвхөн намайг гэж харж болохгүй. Санаа нийлсэн 10 орчим залуучууд 2019 оны 4 дүгээр сараас Зэс Эрдэнийн Хувь ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж удирдлагаар ханган ажиллаж байна. Бид өөрсдөд байгаа боломж, мэдлэгээрээ энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх, Монголд жишиг компанийг бүтээх зорилготой. Хууль, бизнесийн удирдлага, инженерчлэл, мэдээллийн технологи, банк санхүү, хөрөнгө оруулалтын удирдлагаар мэргэшсэн. Ихэнх нь бизнесийн байгууллагад ажиллаж байгаа орон сууцны лизингтэй цалингаас цалингийн хооронд л амьдарч байгаа залуусын нэгдэл байгаа.  Мөн Эрдмин, Ачит Ихт компаниудын үйлдвэрийг барьсан залуус ч нэгдсэн байгаа.

- Катодын зэсийн үйлдвэр барих төслийн явц, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон нийгмийн үр ашиг ямар байх вэ?

- Жилд 10,000 тонн катодын зэсийн үйлдвэр барихад 60 орчим сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтын 4 эх үүсвэрийг бид ашиглаж байна.. Бидний хувьд Бээжингийн Уул Уурхай Металлургийн Судалгааны Ерөнхий Хүрээлэн болон Германы Rheinmetall International Engineering, Финляндын Оутотек зэрэг компаниудын гаргасан Техник эдийн засгийн үндэслэлүүд тулгуурлан үйлдвэрийг барихаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бичиг баримт бүрэн боловсруулж, дуусган үйлдвэрийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулахаар Орхон аймгийн холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна. 2019 онд барилгын суурийн ажлыг эхлүүлж 2020 оны 10 сард үйлдвэрийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Катодын зэсийн үйлдвэр ашиглалтад орсноор 218 ажлын байр шууд бий болж жижиг дагалдах бизнесүүдийг хөгжүүлэх замаар 400 орчим ажлын байрыг бий болгох боломжтой. Төсөл нь эдийн засгийн үр ашиг өндөртэй бөгөөд 2 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж жилд 15 орчим сая долларыг 24552 хувьцаа эзэмшигч иргэддээ хүртээх боломжтой юм. Иргэд орлоготой, орлогыг нь компани батлан дааж байгаа үед цаашид хөрөнгө оруулалтын олон боломж бизнес хөгжих нөхцөл бүрдэнэ.

- Цаашид олон боломж эх үүсвэрүүд, боломж бий болох талаар ярилаа. Ямар боломжууд байх вэ?

- Цэвэр зэс үйлдвэрлэх нь бас эцсийн бүтээгдэхүүн биш. Бид АНУ-ын зэс боолт, гайхны 40 орчим хувийг нийлүүлдэг Тайваний компанитай хамтран манай үйлдвэрлэсэн зэсийг ашиглан боолт гайх үйлдвэрлэх үйлдвэр барихаар тохиролцсон байгаа ингэснээр бид зах зээлд 1 тонн нь 5770$ борлуулж байгаа зэсээр 20,000 орчим долларын үнэ бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж болно. Цаашид томоохон бренд компанийн жижиг эд анги нийлүүлэгч болох боломжтой. Монгол оронд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх суурь жишиг болох боломж Зэс Эрдэний Хувь компанийн төсөлд бүрэн байгаа.

Мөн зэсийн баяжмалаас тусгай аргыг SX/EW буюу урвуу хандалт электролизын технологитой хослуулан 10,000 тонн зэс үйлдвэрлэх байдлаар үйлдвэрээ хөгжүүлэх, хүхрийн хүчлийг Хөвсгөлийн фосфорын ордтой хослуулан бордоо үйлдвэрлэх зэрэг маш их боломжуудыг бид харж дагалдах төслүүдийн бичиг баримт боловсруулах, туршилтын ажлыг эхлүүлсэн байгаа.

Бидний хувьд нэгэнт жилд компанийн эргэлт 50 гаруй сая долларт хүрэх, орлогын олон нэмэлт боломжуудыг бий болгоно гэж харж байгаа учир энэхүү эргэлт, ногдол ашгийн хүрээнд жил бүр 250-300 айлын орон сууцны хотхон барина. Орон сууц баригдлаа гэхэд СӨХ, тус төвлөрлийг дагасан худалдаа үйлчилгээ, оёдлын цех, хангамж, ложистик, хөдөө аж ахуйн жижиг кластер гээд дагалдах ажлуудыг хөрөнгө оруулалтын жижиг сан байгуулж, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэн хувьцаа эзэмшигч нартаа бизнес болгох боломжийг бүрдүүлнэ.

-          Танд болон “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн хамт олонд амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.