Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэр бүхий гишүүдээс хөрөнгө орлогын талаар нь тайлбар авна"

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн (2019.10.16) хуралдаан 14 цаг 17 минутад 77.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцээд, холбогдох гишүүд албан томилолттой байгаа учир хойшлуулахаар шийдвэрлэлээ. Уг асуудлыг хойшлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжив. 

Дараа нь УИХ-ын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцэв.

 

“Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас 9 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг ирүүлсэн байна. Энэ дагуу гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авсан болохыг Дэд хорооны дарга хэлэв.

Уг хүсэлтийг хуралдаанаар хэлэлцээд, нэр бүхий гишүүдээс холбогдох тайлбар мэдээллийг авах, судалгаа хийх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.