Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нээлттэй хандивын системд ТББ-уудыг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 16
Сурталчилгаа

ЛэндМН ХК-ийн хамт олон нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулагч Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг өөрсдийн технологиор дэмжих зорилгоор  өнгөрөгч 5-р сард LendMN аппликейшн дээрээ Хандивын платформыг нэвтрүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд хандивын систем дээр нийгмийн сайн сайхны төлөөх гурван төслийг амжилттай хэрэгжүүлж, 1764 сайхан сэтгэлт хүмүүсийг  хамгийн хялбараар бусдад хандивын гараа сунгах боломжийг олгоод байна. 

 

ЛэндМН хандивын систем дээр хэрэгжиж байгаа төслүүдийн танилцуулга, шаардлагатай санхүүжилтийн мэдээлэл нь аппликейшн дээрээс нээлттэй харагддаг бөгөөд тус төслийг дэмжсэн хүний тоо, цугларсан санхүүжилтийн мэдээлэл зэрэг нь ил тод харагддаг гэдгээрээ давуу талтай. 

Бидний нэвтрүүлсэн энэхүү хандивын систем нь ТББ-уудад нээлттэй бөгөөд нийгэмд эерэг нөлөө авчрах төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг босгох, иргэдээс хандив цуглуулах нэмэлт шимтгэлгүй нээлттэй систем ашиглах боломжийг олгож байна.  

Энэхүү нээлттэй хандивын системд оролцох төсөл болон төсөл хэрэгжүүлэгч ТББ-ууд нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд: 

  • Төслийг хэрэгжүүлэгч нь сүүлийн 3 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, 2-с дээш нийгмийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн, Монгол улсад бүртгэлтэй ТББ байх. 
  • Нээлттэй хандивын системд оруулах төсөл нь олон нийт болон нийгмийн сайн сайхны төлөөх зорилготой байх. 

Энэхүү шаардлагад нийцсэн төсөл хэрэгжүүлэгч ТББ-ууд хандивын системийг ашиглах хүсэлтээ bolormaa@lend.mn хаягаар илгээгээрэй. 

“Нийгмийн сайн сайхны төлөөх төсөлд LendMN-ийн хандивын систем үргэлж нээлттэй”



 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.