Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Шаардлага хангахгүй үдийн цайг хүүхдүүдэд өгөхгүй гэсний төлөө багш ёс зүйн хариуцлага тооцуулах болоод байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг нэгдүгээр сургуулийн фэйсбүүк хуудсаас авав.

Нийслэлийн 1-р дунд сургуулийн захирлын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тус сургуулийн эцэг эхийн холбоо, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2376889759195903/

Нэгдүгээр сургуулийн багш Ч.Чагцал "Үдийн цайнд нийлүүлсэн жимсний шүүс, нарийн боов шошгогүй, чацарганы шүүс гэсэн хаягтай хэр нь улаан өнгөтэй байгаа. Хэд хэдэн хүүхэд хордлого авсан байж болзошгүй байгаа.

Ийм хүнс хүүхдүүдэд өгүүлэхгүй хэмээн багш нар мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Ингээд НМХГ-аас н.Отгонбор гэдэг байцаагч ирсэн. Тэр байцаагч уг хэрэгт зөрчлийн хэрэг нээсэн тул энэ талаар мэдээллийг тараахгүй байхыг анхааруулсан. Хэлснээр нь чимээгүй явсаар байсан ч захирал үдийн цай хэвийн байгаа мэтээр ярьсаар байсан. Тиймээс ТВ-9 телевизийн нэвтрүүлэгт орж, энэ талаар мэдээллийг ярьсан.

Гэтэл багшийг ёс зүйгүй үйлдэл хийлээ, сургуулийн нэг хүндийг унагалаа хэмээн хариуцлага тооцох болсныг мэргэжлийн хяналтын байцаагч хэлсэн. Шаардлага хангахгүй үдийн цайг хүүхдүүдэд өгөхгүй гэсний төлөө ёс зүйн хариуцлага тооцуулах болоод байна " хэмээн хэллээ.

Нэгдүгээр сургуулийн багш Ч.Энхнасан "Есдүгээр сарын 30-н үдийн цай ирээгүй. Аравдугаар сарын 1-нд хоёр өдрийн үдийн цай гээд тус бүр хоёр боов болон шүүс ирсэн. Би 10:30 цагт биеийн тамирын хичээлийн дараагийн цаг дээр хүүхдүүдэд үдийн цайг нь өгсөн. Ингээд маргаашнаас нь гурван хүүхдийн эцэг эх утасдаж "Хүүхэд нь гүйлгэж хичээлдээ очих боломжгүй байна" хэмээн хэлсэн. Тиймээс би эмчдээ нөхцөл байдлыг хэлсэн. Ингээд маргааш нь мэргэжлийн хяналтын байцаагч ирж, зөрчлийн хэрэг нээж байгаагаа хэлээд явсан. Гэтэл өчигдөр мэргэжлийн хяналтын байцаагч намайг үдийн цайны талаар мэдээлэл тараалаа гээд хариуцлага тооцно гэж мэдэгдлээ. Тиймээс өнөөдөр хэвлэлд хандаж байна" гэлээ.

Мөн нийслэлийн Нэгдүгээр сургуульд сүүлийн гурван жилийн турш үдийн цай нийлүүлж байсан компанийн гэрээг гэнэт буюу 2019 оны наймдугаар сард цуцалсан гэдгийг хэллээ. Ингэхдээ тухайн компаниас авсан арчдасын шинжилгээ шаардлага хангаагүй гэдгийг үндэслэсэн гэсэн боловч шинжилгээний хариу гараагүй байхад гэрээ цуцалсан гэдгийг тус компанийн төлөөлөл хэлж байлаа.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс энэ хичээлийн шинэ жил эхэлснээс хойш НМХГ-ын байцаагч нарын хоёр хүүхэд хамран сургах тойргийн биш хэр нь элсэн орсон байгааг хэлсэн юм.

Харин эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүд ханиад гүйлгэсэн хэмээн бодож байсан ч тухайн үед буюу аравдугаар сарын 1-нд нийлүүлсэн үдийн цайнаас хордлого авч гүйлгэсэн байж болзошгүй байгааг хэлж байв.