Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны байгалийн шилдэг гэрэл зураг: Цочсон тарвага

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Лондон хотын Байгалийн Түүхийн Музейгээс жил бүр олгодог “Wildlife Photographer of the Year” шагналыг Хятадын гэрэл зурагчин Ёнчинь Бао хүртжээ.

Тэрээр байгалийн сэдэвтэй гэрэл зураг буулгадаг орон орны мэргэжилтнүүд дотроос онцгойрон шалгарсан юм. Баогийн бүтээлд байгалийн маш ховор агшныг буулгажээ.

Төвд-Хөх нуурын цаст өндөрлөгт үнэг, тарвага хоёр тулгарах ховор агшныг тэр гэрэл зурагт буулгаж чадсан юм.

Үнэгнүүдийг ойртох үед тарваганууд өөр хоорондоо дохио өгч, аюулаас сэрэмжлүүлдэг. Харин энэ тохиолдолд үнэг маш сайн нуугдаж, гэтсээр тарваганы дэргэд хүрсэн байсныг Бао ярьжээ.

“Гэрэл зураг талаасаа энэ бол төгс агшин” гэж шүүгчдийн ахлагч Роз Кидмэн Кокс үнэлж байна. Тэрээр цааш нь хэлэхдээ “Төвд-Хөх нуурын өндөрлөгт авсан зураг ховор байдаг. Тэр тусмаа үнэг, тарвага хэмээх хоёр амьтны ийм хүчирхэг харилцааг буулгаж чадсан нь гайхамшиг” гэж магтжээ.

Лондоны Байгалийн Түүхийн Музейн захирал Майкл Диксон “Байгалийн мөнхийн сорилт болох амьд үлдэхийн төлөө тэмцлийг уг гэрэл зураг гайхалтай сайхан харуулжээ” гэж хэлсэн байна.

Ёнчинь Бао шагналаа өчигдөр орой Лондон хотод болсон ёслолын арга хэмжээний үеэр гардаж авжээ.

 

Эх сурвалж: CNN