2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
23:00
S29
-24°
00:00
S29
-23°
01:00
S29
-22°
02:00
S29
-22°
03:00
S26
-22°
04:00
S26
-22°
05:00
S26
-22°
06:00
S26
-23°
07:00
S26
-23°
08:00
S26
-23°
09:00
S26
-22°
10:00
S26
-20°

ФОТО: Өрнө, дорнын соёл, уламжлалыг хослуулсан Нур-Султан хотын өнгө төрх

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

Казахстан улс 1997 онд нийслэлээ Алматыгаас Акмола руу шилжүүлэн, дараа онд нь Ерөнхийлөгчийн зарлигаар Акмола хотын нэрийг Астана болгон өөрчилжээ. Ингээд 21 жилийн дараа тус улсын одоогийн Ерөнхийлөгч Ж.Токаевын санаачилгаар 2019 оны гуравдугаар сард Нур-Султан хот хэмээн нэрлэх болсон юм.

Нийслэл хотынхоо нэрийг Астана болгон өөрчилсөн нь улс орны эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болсон хэмээн үздэг байна. Нийт 797 ам км нутагт төвхнөсөн тус хотод  өнөөдрийн байдлаар нэг сая орчим хүн суурьшсан бөгөөд “Алматы”, "Сарыарка", “Есиль”, “Байконур” гэх дөрвөн дүүрэгтэй.

Богино хугацаанд буюу 20 жилийн дотор боссон гэж хэлж болох өвөрмөц загвар, төлөвлөлттэй Нур-Султан хот өдгөө төмөр эдлэл, бетон, бетонон барилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг.

Тус хотод ойролцоогоор 22 сая ам метр талбайд барилга, байгууламж барьсан бөгөөд Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев хотын өнгө төрхийг тодорхойлохдоо Евразийн хэв маягийг өрнө, дорнын соёл, уламжлалтай хослуулан байгуулахыг зөвлөсний дагуу Японы архитектур Кишо Күрокава ерөнхий төлөвлөлтийг гаргасан байна.

Нур-Султан хотыг БНКазУ-ын анхны Ерөнхийлөгч Н.Назарбаевын улс төрийн хүсэл зоригийг шингээсэн хот хэмээн тодотгодог бөгөөд Ерөнхийлөгч нь хотын гол бэлгэ тэмдэг болсон Байтерек хөшөөн дээр гарч, хот хэрхэн өргөжиж байгааг хардаг байсан талаар нь ам дамжин ярьцгаана.

Гудамж, талбай нь өргөн, ногоон байгууламж ихтэй тус хотын барилгууд эрс тэс, өөр өөр загвартай бөгөөд майхан хэлбэртэй “Хан Шатыр" худалдааны төв, “Думан” аквариум, "Астана опера" дуурийн театр, Төв Азид хэмжээгээрээ хоёрт ордог исламын шашны Хазрет Султан сүм, Католик шашны Гэгээн Мариягийн сүм, иудейн синагог болон Казахстаны соёлын төв өргөө, Казак Ели хөшөө зэрэг өвөрмөц, сүрлэг барилга байгууламжуудтай.

Фото

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд нийслэл Нур-Султан дахь “Астана Опера” Улсын дуурь бүжгийн театр, Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд шинэ тутам баригдсан хэдий ч Ази тив, улмаар дэлхийд танигдаад буй тус улсын томоохон театр музейн бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэднийг өөрийн оронд урьж, туршлага солилцох, хамтран ажиллах талаар ярилцав.

Төв Азийн хамгийн том театр Нур-Султан хотод байдаг
 
Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

“Астана опера” дуурь бүжгийн эрдмийн театрыг 2013 онд мөн л Казакстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачилгаар барьсан бөгөөд өдгөө Төв Азид хамгийн томд тооцогддог аж.

Тус театрын хэв загварыг казах үндэсний өнгө төрхийг дэлхийн архитектурын сонгодог хэв загвартай хоршуулан бүтээж, олон улсын стандартад нийцсэн техник, төхөөрөмжүүдээр тоногложээ. Нийт 64,000 ам метр талбайтай, 1,500  хүний суудалтай төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан ээлтэй орчин бий болгосноороо онцлог.

Театрын барилгыг 2,500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 2.6 жилийн хугацаанд барьжээ. Итали, Франц, Герман зэрэг улсын гар аргаар олборлосон байгалийн чулууг дотоод чимэглэлд ашигласан нь олон зуун жилийн настай соёлын үнэт өв болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайдад танилцуулж байлаа.

"Бидний хүнд гайхуулах зүйл бол түүх. Гэтэл түүхийг гэрчлэх олдворуудын 92 хувь нь агуулахад хадгалагдаж байна"

БНКазУ-ын Үндэсний музейн тухайд 2014 онд ашиглалтад орсон бөгөөд Төв Ази дахь хамгийн залуу музейд тооцогдож байна. Нийт 74,000 м/кв талбайтай, есөн давхар, барилгад Астанагийн, Тусгаар тогтносон Казахстаны, Алтны, Эртний болон дундад зууны түүхийн, Угсаатан зүйн, Орчин үеийн урлагийн зэрэг 14 танхимд 175 мянга гаруй үзүүлбэр байдгаас “Иссыкийн алтан хүн” гэх археологийн олдвор онцлох үзмэр нь юм байна.

 

Энэ үеэр “Иссыкийн алтан хүн” хэмээх олдворын талаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун ярихдаа "Алмата хотын ойролцоо Иссык гэдэг газраас олдсон алтан хүний олдвор монголчуудын ойлголтоор хиргисүүрээс гарсан, нүүдэлчдийн дурсгал.
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс 2005 онд мөн үүнтэй төстэй олдвор олдсон бөгөөд энэ дурсгалаас зарим зүйлээрээ илүү буюу сайн хадгалагдаж, дээл нь бүтэн үлдсэн байдаг. Алтан хүн буюу ийм олдвор Сибир, Иссык, Баян-Өлгий гээд гурван газраас л олдсон.
Казахстан улс зөвхөн энэ олдвор дээрээ түшиглээд ийм том музей шинээр байгуулсан байна. 

Гэтэл манай энэ мэт олдворууд контейнер, байрны зоорийн давхарт хадгалагдаж байгаа. Ер нь бол манай улс нийт олдворынхоо 8 хувийг л музейд дэлгэн үзүүлж байна. Бидний хүнд гайхуулах зүйл бол түүх. Гэтэл түүхийг гэрчлэх олдворуудын 92 хувь нь агуулахад хадгалагдсаар байгаа" хэмээсэн юм.

x