2019/11/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.56₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-15°
21:00
S29
-17°
22:00
S31
-17°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-19°
08:00
S31
-18°

Хоёр Солонгосын шигшээ багууд хоосон стадионд өрсөлдөж, 0:0 харьцаатай тэнцжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN

Өчигдөр үдээс хойш 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт Умард Солонгосын нийслэл Пёньянд болж, хоёр Солонгосын шигшээ багууд өрсөлдсөн юм.

Сонирхолтой нь уг тэмцээн ганц ч үзэгчгүй хов хоосон Ким Ил Уны нэрэмжит стадионд хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болжээ.

Зөвхөн Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид тоглолтын явцыг сошиал хуудсандаа мэдээлж байв.

Хаалттай хаалганы цаана болсон тоглолтыг ФИФА-гийн тэргүүн Жианни Инфантино тэргүүтэй албаны хүмүүс үзэж сонирхжээ. Өмнөд Солонгосын фэнүүд үндэсний шигшээ багийнхаа ДАШТ-ий урьдчилсан шатанд хийсэн тоглолтыг 35 жилийн түүхэндээ анх удаа үзэж чадаагүй байна.

Тоглолтын үр дүн 0:0 харьцаатай өндөрлөсөн тухай тэмцээнийг үзсэн албаныхан мэдээлсэн юм. Үүнээс гадна 90 минутын турш хоёр баг тус бүр хоёр, хоёр шар картаар торгуулжээ.

Тоглолтын дараа Өмнөд Солонгосын шигшээ багийнхан Бээжин хотыг зорьж, элчин сайдын яамандаа үлдээсэн гар утаснуудаа авцгаасан байна. Умард Солонгосын тал Өмнөдийн тамирчдад гар утастай ирэхийг нь хориглосон байжээ.

Сөүл-Пёньяны хооронд шууд нислэг байдаггүй тул тэд Бээжингээр дайрч аялсан юм.

Өмнөд Солонгосын шигшээ дараагийн тоглолтоо Ливаны нийслэл Бейрутад хийнэ. Хэсэгтээ адилхан хоёр тоглолтод ялж, нэг тэнцсэн хоёр Солонгосын шигшээ багууд тус бүр долоон оноотой болоод байна.

Тус бүр таван багтай найман хэсгийн хамгийн өндөр оноотой багууд, мөн хоёрдугаар байрт шалгарсан багуудаас хамгийн өндөр оноотой дөрөв нь дараагийн шатанд өрсөлдөх юм.

 

Эх сурвалж: Korea Times

 

x