Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цасан шуурга шуурна

Зууны мэдээ
2019 оны 10 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Харин 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж. 19-нөөс ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй.

Зураг