Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: МУИС электроник, автоматжуулалтын сургалтын лабораторитой боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Европ Монголын хамтын ажиллагаагаар инженерийн боловсролыг шинэчлэх төслийн хүрээнд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн электроник, автоматжуулалтын сургалт судалгааны лабораторийн нээлт өнөөдөр МУИС-д боллоо.

Тус лабораторид электроникийн үндсийг анхан шатнаас нь эхлэн хэлхээний анализ ба дизайн, удирдлагын системийн хичээлүүдийг тус лабораторид хийх боломжтой аж.

Мөн дохионы анализ хийх бодит системийг загварчлах гэх мэт сургалт, судалгааны ажилд хэрэглэгдэх юм байна.

Түүнээс гадна дээрх төслийн хүрээнд:

  •  Магистрын түвшний удирдлагын систем,
  • Гурван хэлхээст дэлгэц,
  • Хатуу биеийн электроник, 
  • Чип дизайн,
  • Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын инженерчлэл,
  • Дүрс боловсруулалт ба хэв танилт
  • Сенсорын техник,
  • Хиймэл оюун ба машин гэх мэт сургалт хичээлүүдийн агуулгыг шинэчлэн сургалтад нэвтрүүлж байгаа юм.

2018 оноос эхлэн гурван жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн хүрээнд электроник, автоматжуулалтын магистрын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Болгар, ХБНГУ, ФранцИталийн түнш их сургуулиудын туршлага, агуулгаар баяжуулан шинэчлэн боловсруулж, сургалт судалгааны орчныг сайжруулж буй.

Ингэснээр олон улсын зах зээлд нийцсэн инженер судлаачдыг бэлтгэхэд чухал алхам болох аж.

Нээлтэд сургуулийн удирдлага төслийн баг болон Монгол талын хамтрагч болох ШУТИСҮТДС-ийн төлөөлөл оролцжээ.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг