Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Иран улс байгалийн хийн томоохон орд илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Иран улс өөрийн газар нутгаас их хэмжээний нөөцтэй байгалийн хийн орд илрүүлснээ зарлажээ.

Тус орд нь 400 орчим сая баррел өтгөрүүлсэн хийн нөөцтэй буюу мөнгөөр илэрхийлбэл $40 тэрбум хүрэх үнэлгээтэй баялаг юм байна.

Эрам гэж нэрлэж байгаа шинэ орд нь Ираны баруун өмнөд Фарс мужийн нутагт, Персийн булангийн ойролцоо байрлалтай ажээ.

Байгалийн хийн шинэ орд нээсэн нь АНУ-ын зүгээс эдийн засгийн цуврал хоригт нэрвэгдээд байгаа Иран улсын хувьд чухал үйл явдал юм.

Иран нь батлагдсан газрын тосны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг улс ажээ. Нийт 158,400 сая баррел газрын тосны батлагдсан нөөцөөр Иран улс Венесуэль, Саудын Араб, Канадын дараа жагсаж байна.

 

Эх сурвалж: CNN