Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 133-р сургуулийг шинэ байртай болгохыг төрийн гурван өндөрлөгөөс шаардлаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ерөнхий боловсролын 133-р сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах сургуулийн барилгад тус сургуулийн сурагчид болон "Монгол тэмүүлэл" сургуулийн сурагчид хамтдаа хичээллэж буй нь олон хүүхдийн эрх ашгийг хөндөж байна хэмээн эцэг, эхчүүд нь удаа дараа хэвлэлийн хурал хийж байв.

Сургуулийн барилгын 1, 2 дугаар давхарт 133-р сургуулийн 1,800 сурагч хичээллэж буй бол 3, 4 дүгээр давхарт олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч Монгол тэмүүлэл сургуулийн 250 гаруй сурагч хичээллэдэг. 

Хоёр сургуулийн эцэг, эхчүүдийн дунд маргаан үүсгээд байгаа энэ асуудлыг шийдэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас аль нэг сургуулийг түр хугацаанд нүүлгэх хувилбар санал болгож байгаа ч өнөөг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна. 

Тиймээс 133-р сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл төрийн гурван өндөрлөг болон БСШУС-ын сайд, нийслэлийн Засаг дарга нарт хандан үүсээд буй асуудлыг шийдэж өгөх шаардлага хүргүүлж байгаа аж.

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг