2019/11/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.56₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-15°
21:00
S29
-17°
22:00
S31
-17°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-19°
08:00
S31
-18°

Өмнөд Солонгосын хууль зүйн шинэ сайд албан тушаалаасаа огцорлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN

Өөрөө болон гэр бүл нь авлигын хэд хэдэн хэрэгт холбогдоод байгаа Өмнөд Солонгосын хууль зүйн сайд Чо Кук өнөөдөр албан тушаалаасаа огцрох мэдэгдэл хийлээ.

Зарим иргэд, улстөрчдийн эсэргүүцлийг үл хайхран есдүгээр сард Чо Кукийг хууль зүйн сайдаар томилсон ерөнхийлөгч Мүүн Жэ Иний рэйтинг сүүлийн үед огцом унаад байсан юм.

Өнгөрсөн хугацаанд нийслэл Сөүл хотод шинэ сайдыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан тасраагүй. Сайдын томилгоо Өмнөд Солонгосын нийгмийг хоёр туйлд хуваагаад байсан юм.

Энэ хугацаанд бас прокурорууд хүүхдээ их сургуульд элсүүлэхийн тулд хуурамч бичиг баримт ашигласан гэх хэрэгтэй холбогдуулан Чо Кук сайдын гэргийг мөрдөн шалгаж байв.

Огцрох мэдэгдэл гаргахаасаа гуравхан цагийн өмнө Чо Кук сайд Өмнөд Солонгосын прокурорын системийг шинэчлэх төлөвлөгөөгөө танилцуулж байжээ.

Чо Кук огцрох болсон шалтгаанаа “ерөнхийлөгч Мүүн Жэ Инд тулгарч буй улс төрийн дарамт шахалтыг бууруулахын тулд” гэж тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

x