Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

#hashtag хэрэглэснээр илүү олон хүнд мэдээллээ хүргэж чадна

ikon.mn
2019 оны 10 сарын 14
Digital Literacy Mongolia
Зураг зураг

Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдлээс урьчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн "#Зөвийг Түгээе" аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, "Faro foundation Mongolia" ТББ хамтран эхлүүллээ.

Тус аянд нэгдэцгээе.



#Сөрөг мэдээлэлд автахгүй байцгаая

Нийгэм, цаг үеийн ороо бусгааг дагаад сөрөг сэтгэгдэл, сөрөг мэдээллийг бид хаанаас ч үзэж болохоор байна, тэр тусмаа нийгмийн сүлжээнээс. Үнэн эсэх нь тодорхойгүй тэр бүх мэдээллийг уншиж, дагаж, сэтгэгдэл бичээд байх нь танд ямар ашигтай вэ гэж бодоод нэг үзээрэй. Үүний оронд харин зөв үг үйлдэл, сайн үйл хэргийг дэмжээд явбал үр дүн нь эерэг байх юм. Тиймээс аливаа сөрөг мэдээлэлд автахгүй байж, өөртөө зорилготой, түүнийхээ төлөө зогсолтгүй тэмцдэг  байгаарай гэж шинэ үеийн хүүхэд залуустаа уриалья.

#Хаштаг хэрэглэснээр илүү олон хүнд мэдээллээ хүргэж чадна

Сэтгүүл зүйн онолд ашигтай мэдээлэл, мэдээллийн багтаамж гэсэн чухал ойлголт бий. Харамсалтай нь нийгмийн сүлжээн дэх мэдээлэл бүхэн ашигтай, багтаамжтай байж чаддаггүй.

 

Хэрэв та хүнд хэрэгтэй, мэдлэг өгөх, шинэлэг мэдээллийг цахим орчинд түгээх  бол төгсгөлд нь хаштаг тэмдэглэгээ (#) тавьж, гол утга санааг агуулсан түлхүүр үг оруулбал илүү олон хүнд хүргэх боломжтой. Тухайлбал, #Зөвийг Түгээе

#Нийгмийн сүлжээнд хувийн нууцаа хамгаалъя

Хүн бүхэн хувийн нууцтай. Үүнийг хэнтэй, хэзээ, хэрхэн хуваалцах нь хувь хүний асуудал хэдий ч цахим орчинд энэ нь маш эмзэг, чухал зүйл байдаг учир болгоомжтой хандах хэрэгтэй. 

 

Өсвөр насны хүүхэд залууст нийгмийн сүлжээнд хувийн нууцаа хэрхэн хамгаалах талын мэдлэг мэдээлэл хангалтгүй байдгаас  эрсэлд орох аюултай. Регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг зэргээс эхлээд сонирхол, очих дуртай газар, гэр бүл, найз нөхдийн мэдээлэл, зураг хүртэл хувийн нууцад хамаарах тулд цахим орчинд нийтлэхгүй байх, хэрэв шаардлагатай тохиолдолд зөв тохиргоо хийж сурах нь аюулгүй байдлаа хангах гол арга зам юм.