2019/11/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.07₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-15°
02:00
S20
-20°
03:00
S20
-19°
04:00
S26
-19°
05:00
S26
-20°
06:00
S26
-21°
07:00
S29
-22°
08:00
S30
-22°
09:00
S30
-21°
10:00
S32
-19°
11:00
S32
-17°
12:00
S32
-16°
13:00
S32
-14°

МАН эмэгтэйчүүдийн байгууллагын даргаа солих хурал хийнэ

Б.Ану
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зургийг www.mpa.mn

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага буюу Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны (НАМЭХ) ээлжит чуулган энэ Пүрэв гарагт хуралдахаар болжээ.

Тус холбоо нь дүрэм ёсоор дөрвөн жилд нэг хуралддаг ч хуралдаж чадахгүй байсаар өдийг хүрсэн аж. Их хурлаараа Ерөнхийлөгчөө сольж, дүрэм журмаа шинэчлэх эсэх асуудлыг хэлэлцдэг байна.

НАМЭХ-ны үе үеийн Ерөнхийлөгчид: 

  • 1994-2011 оны 6-р сарын 24-н  хүртэл Д.АЛТАЙ
  • 2011-2014 оны 01-р сарын 17-ны өдөр хүртэл Д.ОЮУНХОРОЛ
  • 2014 оны 01-р сарын 17-ны өдрөөс өнөөг хүртэл Ц.ЦОГЗОЛМАА сонгогдон ажиллаж байна. 

Тэгвэл энэ Пүрэв гарагийн хуралдаанд Ц.Цогзолмаа дүрмээрээ нэг удаа улиран сонгогдох боломжтой. Гэхдээ Ц.Цогзолмаа болоод намын бусад гишүүн нь одоогоор албан ёсоор өөрийгөө нэр дэвшүүлэх эсэхээ зарлаагүй байна.

Олон нийтийн сүлжээнд НАМЭХ-ны Ерөнхийлөгчид Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нар нэр дэвшээд байгаа тухай яригдаж байгаа юм.

Бидний тодруулснаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэр дэвших төлөвлөгөөтэй байгаагаа баталлаа. 

Тус холбооны дүрэм ёсоор МАН-ын дарга НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Чуулганд танилцуулдаг ёстой ажээ.

 

x