2019/11/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.56₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-15°
21:00
S29
-17°
22:00
S31
-17°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-19°
08:00
S31
-18°

Их гүрнүүд гадаад худалдааны хэлэлцээрээ үр дүнтэй дуусгаж чадлаа

ikon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
15 сар үргэлжилсэн гадаад худалдааны дайны үр дүнд АНУ нь Хятадаас худалдан авдаг 390 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 10-25 хувийн тариф ногдуулсан бол Хятад нь АНУ-аас худалдан авдаг 110 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 20-25 хувийн тариф ногдуулаад байна.

АНУ нь Хятадтай хийж буй гадаад худалдаанаас хүлээж байгаа алдагдлаа бууруулах, Хятадын санхүүгийн секторыг АНУ-ын корпорациудад нээлттэй болгох, оюуны өмчийг хамгаалах, технологийн туршлагаа хуваалцах гэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор гадаад худалдааны дайныг эхлүүлсэн билээ.

Тэгвэл өнгөрсөн Пүрэв ба Баасан гарагт талууд хэлэлцээр хийж хэсэгчилсэн тохиролцоонд хүрчээ. Уг тохиролцоонд маш тодорхой багтсан нэг зүйл бол Хятад нь АНУ-аас 40-50 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нэмж худалдан авах юм. Мөн юанийн ханшийг зах зээлийн зарчмаар тогтоож гадаад худалдааны дайнд ашиглах зэвсэг болгон ашиглахгүй байх тал дээр тохиролцоонд хүрсэн бололтой. Хэлэлцээрийн явцад гадаад улсын хувьд хаалттай байдаг Хятадын санхүүгийн зах зээлд АНУ-ын компаниудыг оруулахад нээлттэй болгох асуудал хөндөгдсөн байна. Гэхдээ яг ямар шийдэлд хүрсэн нь тодорхой бус байгаа юм. 

Хятадын энэхүү буултын хариуд АНУ нь Хятадын 250 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд ногдуулахаар төлөвлөөд байсан тарифын 5 хувийн өсөлтийг хойшлуулсан байна. Ийнхүү маргааш өсгөхөөр төлөвлөж буй тарифын өсөлт хойшилсноор богино хугацаанд толгой өвтгөсөн асуудал нэгээр ч болтугай арилж байна. Гэхдээ арван хоёрдугаар сарын дундуур 160 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд ногдуулах тарифаа АНУ хойшлуулах эсэх нь бас л тодорхой бус байна. 

Хоёр талын ерөнхийлөгч арван нэгдүгээр сард Чилид болох APEC-ийн уулзалтын үеэр энэ удаагийн хэлэлцээрийн үр дүнг баталгаажуулж гэрээ байгуулах юм. Тэр хүртэл хоёр талын ажлын албад гэрээгээ бэлдэж бэлтгэл ажлаа хангах аж. 

JP Morgan, Goldman Sachs, Morgan Stanley гэх зэрэг дэлхийн аварга санхүүгийн байгууллагууд үүсээд буй нөхцөл байдлыг эерэгээр харж байгаа ч, энэ нь асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн үг биш бөгөөд АНУ ба Хятадын харилцаа муу хэвээр байгааг онцолж байна. Тэд энэхүү хэсэгчилсэн тохиролцоо нь зах зээлд эерэг уур амьсгал авчирч байгаа ч унаж буй эдийн засгийн өсөлтийг эргээд өсгөхөд хангалттай нөлөөлж чадахгүй гэсэн байр суурьтай байгаа юм. 

“Нөхцөл байдлыг ажвал хүндэрч байсан гадаад худалдааны дайн бага зэрэг зөөлөрч байгаа ч хоёр талын бие биедээ ногдуулсан тарифын хэмжээнд ямар ч өөрчлөлт ороогүй тул эдийн засгийн сулрал үргэлжлэх эрсдэлтэй байна. АНУ нь зөвхөн нэмэхээр төлөвлөж байсан тарифаа хойшлуулсан болохоос биш ногдуулаад байсан ямар нэгэн тарифаа бууруулах эсвэл тэглэсэнгүй. Иймд цаашид ч дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх эрсдэл бодитоор байсаар байна. Энэ нь дунд ба урт хугацаанд алтны ханшийг өсгөх, газрын тосыг нам түвшинд байлгах үндсэн шалтгаан болох бол хөрөнгийн зах зээлд болзошгүй уналт үүсэх эрсдэлтэйг анхааруулж байна. Бидний энэ сард анхаарал хандуулах ёстой дараагийн чухал зүйл бол компаниудын гуравдугаар улирлын санхүүгийн тайлан болоод АНУ-ын ХНС-ийн мөнгөний бодлогын хурлын шийдвэр байх болно. Мөн Брекситын асуудлыг орхиж болохгүй” гэж Голомт банкны Гадаад Арилжааны Албанаас мэдээллээ. 

1 унц алтны ханш 1,486 орчимд хэлбэлзэж байна

 

1 баррель WTI төрлийн газрын тосны ханш 54.4 орчимд хэлбэлдэж байна

 

АНУ болон Хонг Конгийн хөрөнгийн зах зээл өсөлттэй байна

 

 

x