Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ сүүлийн нэг жилд 10.5% өсжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний статистикийн хороо өнөөдөр 2019 оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. 

Уг үзүүлэлтээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өсөхөд 

  • мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 37.2 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.3 тэр дундаа цахилгаан
  • хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 14.4 хувь өссөн нь нөлөөлжээ. 

Өмнөх оны эцсээс инфляц 5.4 хувиар өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувь 
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн
  • үнэ дүнгээрээ 2.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин өмнөх сараас өөрчлөлтгүй гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ буурсан ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш, хувцас, бөс бараа, гутлын бүлэг болон согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ өссөн нь нөлөөлжээ. 

Улаанбаатар хотын хувьд инфляц есдүгээр сард өмнөх сараас мөн өөрчлөлтгүй, өмнөх оны эцсээс 6.0 хувь, өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өслөө.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нийслэлд өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өсөхөд 

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 18.1 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 13.5 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 13.0 хувь
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 3.4 хувь эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 5.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Улаанбаатар хотод есдүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 29.9 хувь буюу 103 бараа, үйлчилгээний үнэ өсөж 7.3 хувь буюу 25 бараа, үйлчилгээний үнэ буурч, 62.8 хувь буюу 216 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 47 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

Харин бусад аймгийн хувьд ямар байгааг дараах зургаас харна уу.

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо