Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаан настай хүүхэд цонхоор унах гэж байсныг аварчээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Зургаан настай охин цонхны тавцан дээр зогсож байсныг эсэн мэнд аварчээ.

"Нийслэлийн Баянгол дүүргийн дугаар хороонд 5 давхар орон сууцны барилгын 2 дугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна" гэсэн дуудлага өчигдөр 18:25 цагт нийслэлийн Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу аврагчид 18:41 цагт очиход тус байрны оршин суугч иргэн М-ийн 6 настай охин цонхны тавцан дээр зогсож байсныг эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт 9 давхрын тагтнаас 3 настай хүүхэд дүүжлэгдэж байсныг хөрш айлын хүн аварсан явдал болсон.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, цонхондоо хаалт хийх зэргээр тэдний аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.