Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 2.9 дахин өсжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сан(НДС)-ийн орлого 2019 оны эхний есөн сард 2.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 324.3 (19.0%) тэрбум төгрөг, зарлага 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 313.4 (20.0%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

НДС-ийн ОРЛОГО 2019 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 324.3 тэрбум төгрөгөөр өсөхөд Тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 262.8 (21.4) тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 26.9 (12.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

НДС-ийн ЗАРЛАГА өмнөх оны мөн үеэс 313.4 тэрбум төгрөгөөр өсөхөд Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 165.4 (13.7%) тэрбум төгрөгөөр, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 67.3 тэрбум төгрөг буюу 2.9 дахин өссөн нь голлон нөлөөлөв.

Энэ оны есдүгээр сард НДС-ийн орлого 227.4 тэрбум, зарлага 199.2 тэрбум болж, өмнөх сараас орлого 5.0 (2.2%) тэрбум төгрөгөөр өсөж, зарлага 849.8 (0.4%) сая төгрөгөөр буурсан байна. 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо