Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн замаар хэрхэн зорчих вэ?

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын эхний ээлж буюу 477м дөрвөн эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнгөрсөн сард нээсэн билээ.

Тэгвэл олон төвшний огтлолцол бүхий төслийн U turn буюу буцах эргэлтийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байна. Энэ хөдөлгөөн нээгдсэнээр Их Монгол улсын гудамжаас зүүн гар тийш эргэхдээ U-turn буюу гүүрэн доогуур эргэнэ. 

Харин Олимпийн гудамж талаас Их Монгол улсын гудамж руу гүүр даваад шууд чигээрээ явах болсныг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Жолооч та бүхэнд явах чиглэлийг цэнхэр сумаар дүрслэн харуулав.

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/562574441177700/