2019/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,706.68₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-21°
07:00
S26
-27°
08:00
S26
-26°
09:00
S26
-23°
10:00
S26
-20°
11:00
S26
-18°
12:00
S26
-16°
13:00
S26
-15°
14:00
S26
-14°
15:00
S26
-14°
16:00
S30
-15°
17:00
S30
-17°
18:00
S29
-18°

Кенийн тамирчин марафон гүйлтийн төрөлд шинэ дээд амжилт тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN

Бямба гарагийн өглөө Кенийн тамирчин Элиуд Кипчоге марафон гүйлтийн төрөлд түүхэн дээд амжилт тогтоожээ.

Тэрээр Австрийн Вена хотод болсон уралдаанд нэг цаг, 59 минут, 40 секундын хугацаанд замаа дуусгаж, 42.2 км зайг хоёр цаг хүрэхгүй хугацаанд туулсан анхны хүн болсон юм.

Эрдэмтэд олон арван жилийн турш марафон гүйлтийн зайг хүн хамгийн богинодоо ямар хугацаанд туулж болох онолын утгыг тодорхойлох гэж янз бүрээр оролдсон ч 2 цагаас богино байна гэж огт төсөөлж байгаагүй гэнэ.

34 настай Кипчоге өнгөрсөн онд Берлинд тогтоосон дэлхийн дээд амжилтаа (2 цаг, 01 минут, 39 секунд) бараг хоёр минутаар ахиулсан байна.

Кипчоге нь бүх цаг үеийн хамгийн шилдэг марафончид тооцогддог бөгөөд нийт 12 уралдааны 11-д нь түрүүлж байжээ. Тэдгээрийн дотор 2016 оны зуны олимпийн алтан медаль багтаж байна.

Өнгөрсөн онд тэр Берлинд дээд амжилт тогтоохдоо өмнөх амжилтыг 78 секундээр ахиулсан нь хагас зууны турш гарсан хамгийн том үсрэлт байв.

Эх сурвалж: Mashable

 

x