Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн ерөнхийлөгч хар тамхины хэргээр хорих ял сонссон иргэнээ аврахаар Путинд захиа бичжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Израйлийн ерөнхийлөгч Реувен Ривлин хар тамхины хэргээр хорих ял сонссон иргэнээ аврахаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд захидал илгээжээ.

Өнгөрсөн Баасан гарагт Москва мужийн Химки хотын шүүх Израйль-АНУ-ын давхар иргэншилтэй Наама Иссахарт 7.5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй шоронд эдлүүлэх шийдвэр гаргасан юм.

Израйлийн ерөнхийлөгчийн захидалд “Өнөөдөр би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандаж, жүүд хүмүүсийн болон Израйль улсын сайн анд нөхрийнх нь хувьд Наама Иссахарыг өршөөхийг гуйлаа. Наама хэдийгээр ноцтой алдаа гаргаж, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн ч ийм урт хорих ял оноосноор амьдралыг нь сүйрүүлэх аюултай юм” гэж бичжээ.

Израйлийн иргэн 25 настай эмэгтэй нь Энэтхэгийн нийслэлээс Тель Авив нисэх замдаа Москва хотоор дамжин өнгөрсөн юм. Энэ үеэр түүний ачаанаас 9.6 грамм марихуан илэрч, саатуулагдсан байна.

Наама биедээ мансууруулах төрлийн бодис авч явснаа хүлээн зөвшөөрсөн ч шүүхээс хар тамхины наймаанд буруутган яллаж байгааг зөвшөөрөхгүй байгаа ажээ.

 

Эх сурвалж: ТАСС