Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт” болно

ikon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN

НҮБ-ын байранд

09:00 цагт  “Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт” болно.

“Туушин” зочид буудалд

09:30 цагт  “Азийн хотуудын орон сууцны IV форум” болно. 

МУИС-ийн хичээлийн I байранд

10:00 цагт Дэлхийн стандартын өдөрт зориулсан “Дүрс бичлэгийн стандарт нь даяаршлын талбарыг бий болгоно” семинар болно. 

Засгийн газрын III байранд

11:00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна. 

Сүхбаатарын талбайд

11:00 цагт Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүд төрийн гурван өндөрлөг болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт ШААРДЛАГА гардуулах, хүүхдүүдийн зөрчигдөж буй эрх, "Ика" ХХК-иас нийгмийн хариуцлагаа ухамсарлан Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг ШААРДАЖ, жагсаал цуглаан зохион байгуулна. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт  Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх төсөл зогсоход хүрсэн талаар тус төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ. 

Монголын хүүхдийн урлан бүтээх төвд

11:00 цагт “ХУН 19” төслийн урлагийн боловсролын өдөрлөг, үзэсгэлэнгийн нээлт болно.

“Холидэй Инн” зочид буудалд

11:00 цагт ДАШТ-ий урьдчилсан шатны Монгол, Киргизийн багийн тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Монголын аж үйлдвэрийн зөвлөлөөс “Монголчуудын ажлын байрыг булаасан концессийн дээрэм” сэдвээр мэдээлэл хийнэ. 

Тэнгис кино театрт

17:00 цагт  НЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөлөөс “Улаанбаатар” олон улсын кино наадмын талаар мэдээлэл хийнэ.