2020/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,804.74₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
11°
|
15:00
S30
17°
16:00
S30
18°
17:00
S30
17°
18:00
S30
15°
19:00
S30
11°
20:00
S30
21:00
S29
22:00
S26
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019” арга хэмжээ төв талбайд болж байна

ikon.mn
2019 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг

Нийслэлийн 380 жилийн ойн баярыг тохиолдуулан “Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019” арга хэмжээг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна.

Уг арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран найм дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

 

Тус арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 380 жилийн ойг угтаж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн байгууллагуудтайгаа хамтран хямдралтай, урамшуулалтай арга хэмжээг зохион байгуулж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой арга хэмжээнүүдийг цаашид зохион байгуулах болно” гэв. 

“Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019” арга хэмжээнд 100 гаруй аж ахуй нэгжийн 1,000 гаруй төлөөлөгч 50 машины цуваагаар өөрсдийн байгууллагаа сурталчлан нэгдсэн парадад оролцлоо.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x