Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Задгай сансарт анх удаа гарсан Зөвлөлтийн сансрын нисэгч 85 насандаа таалал төгслөө

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

54 жилийн өмнө хүн төрөлхтнөөс анх удаа задгай сансарт гарч ажилласан Зөвлөлтийн сансрын нисэгч Алексей Леонов 85 насандаа Москва хотод таалал төгсжээ.

Энэ тухай ОХУ-ын Роскосмос сансар судлалын байгууллага Баасан гарагт мэдээлсэн байна.

Леоновыг нас барсан тухай гэнэтийн мэдээг дамжуулахын тулд NASA өчигдөр олон улсын сансрын станцаас хийж байсан шууд нэвтрүүлгээ дундаас нь тасалжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сансрын нисэгчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, Леоновыг “жинхэнэ анхдагч, баатарлаг хүн” гэж өргөмжилсөн юм.

Леонов 1965 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Восток 2 хөлгөөс задгай сансарт ил гарсан байна.

“Би хов хоосон орон зайд гарсан ч унаагүй. Оддыг хараад би үнэхээр биширсэн. Тэд дээр, доор, баруун, зүүн хаа сайгүй гялалзаж байв. Тэр нам гүм орчинд миний амьсгал, зүрхний цохилт хэрхэн сонсогдож байсныг одоо ч санадаг” гэж Леонов дурсан ярьж байжээ.

Задгай сансарт гарах нь маш өндөр эрсдэлтэй ажиллагаа байсан юм.

Сансрын нисэгч хөлөгтөө буцаж орж чадалгүй, сансрын уудамд үүрд хаягдах ч магадлалтай байжээ. Бас хүчилтөрөгчийн хомсдолд орж амиа алдах магадлал өндөр байв.

Леоновыг 12 минутын турш задгай сансарт ажилласнаас гурван сар орчмын дараа АНУ-ын сансрын нисэгч Эд Уайт мөн энэхүү хэцүү даалгаврыг гүйцэтгэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press