2019/11/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.56₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-15°
21:00
S29
-17°
22:00
S31
-17°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-19°
08:00
S31
-18°

О.Амартүвшин: “Монгол Казахстаны бизнес форум”-ын үеэр тойм дүнгээр хэлэхэд 200 сая ам.долларын гэрээ байгуулагдлаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN

БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй “Монгол Казахстаны бизнес форум”-ын үеэр 200 сая ам.доллар орчмын дүнтэй найман хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулагдлаа.

БНКазУ-ын алт, мөнгө цэвэршүүлэх технологийн патентаа манай улсад үнэгүй нэвтрүүлэхээр болж, үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурсан юм. Тус үлдвэрийн патент 30 сая ам.долларын үнэтэй байдаг ажээ.

“81.7 сая ам.долларын өртөгтэй Алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа”

Энэ талаар  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Нэлээд нарийн технологийн шаарддаг алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барьж, ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахад Казахстаны талаас технологийн болон боловсон хүчний дэмжлэг үзүүлж байгаа.

Олон төстэй нөхцөлтэй манай хоёр орны хувьд уул уурхайн салбарт хамтрах, судлах зүйл их байна. Үүний эхлэл нь алт цэвэршүүлэх үйлдвэр боллоо.

Үйлдвэр нийт 81.7 сая ам.долларын өртөгтэйгөөр баригдах бөгөөд жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэхээс гадна дагалдах долоогоос найман төрлийн элемэнд гаргах юм.

Манай улс олборлосон алтаа гадаадад цэвэршүүлдэг. Гэтэл гоё чимэглэл хийдэг үйлдвэрүүд маань бүгд гадаадаас түүхий эд авдаг. Уг үйлдэр ашиглалтад орохтой холбогдуулан бид Үнэт чулуу, металлын тухайн хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа.

Монголбанк жилд дунджаар 20 тонн алт худалдаж авч байгаа боловч жилд 40 тонныг олборлох боломж байгаа. Бид 20 тонн алтаа авч чадахгүй гадагшаа гаргаад байж мэдэх учраас Үнэт чулуу, металлын тухайн хуулийг батлан гаргах шаардлагатай болоод байна. Уг хууль батлагдсанаар алт, мөнгөө боловсруулаад зогсохгүй гоёл чимэглэлийн үйлдвэрлийг дэмжих нөхцөл бүрдэнэ” хэмээн хэллээ.

“Бидэнд Казахстан улсаас суралцах зүйлс их байна гэдгийг манай бизнес эрхлэгчид мэдэж авч байна”

Форумын үеэр зурагдсан гэрээ санамж бичгүүдийн талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Бид цаашид уул уурхай, тээвэр, логистик, хөдөө аж ахуйн салбарт мөн эмийн текнологийн чиглэлд хамтран ажиллах зэрэг нийт найман гэрээнд гарын үсэг зурлаа.

Түүнчлэн агаарын каргог хөгжүүлэх буюу Монгол Улсаас Казахстан руу шууд нислэг үйлдэж, Европ, Ойрхи дорнод руу гарах хамгийн дөт замыг нээж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ялангуяа хонины махыг Казахстанаар дамжуулан  Ойрхи дорнод руу гаргах агаарын тээврээр хүргэх боломжтой болж байна.

Мөн алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулснаар Монголын уул уурхайн салбарт том дэвшил болно. Алтаа эх орондоо цэвэршүүлдэг болсноор дагаад олон давуу тал нээгдэнэ.

Энэ удаагийн айлчлад хоёр тал маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Бид зарим зүйлийг суралцах шаардлагатай. Өнөөдөр Улаанбаатар хотыг шинэ хот  мөн дагуул хотууд бий болгох шаардлага байна.  Дагуул хотуудыг хэрхэн бий болгох уу гэдгийг Нур-Султан хотын арав гаруй жилийн өөрчлөлт бидэнд харууллаа. Казахстан улсаас суралцах зүйлс их байна гэдгийг манай бизнес эрхлэгчид мэдэж авлаа. Аливаа харилцааны үндэс суурь гэж бий. Монгол Улс, Казахстан улс эртний сайхан харилцаатай. Казахстан улс эдийн засгийн хувьд маш том зорилт тавьж ажиллаж байгаа нь анзаарагдлаа.

Өнөөдрийн форумын үеэр том дүнгээр хэлэхэд 200 сая ам.долларын гэрээ байгуулагдлаа” хэмээв.

Форумын үеэр хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны найман гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тодруулбал,

 
  1. Алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд “Сымбат инжиниринг” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл, “Эрдэнэс Алт ресурс" ХХК-ийн удирдлагууд,
     
  2. Монгол дахь нүүрсний ордоос ферросилицион «Ферросиликоалюминия» үйлдвэрлэх үйлдвэр байгуулах санамж бичгийг “Казахстан Улсын эрдсийн түүхий эд иж бүрэн боловсруулах үндэсний төв” улсын үйлдвэрийн газар, “Коеус консалтинг” ХХК-тай,
     
  3. Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийг Бүгд Найрамдах Казахстан Улсын гадаад худалдааны танхим, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай,
     
  4. “Агаарын техникийн үйлчилгээ, нислэгийн экипаж-баг техникийн үйлчилгээний мэргэжилтнүүдийг сургах тухай” санамж бичгийг Казахстаны агаарын тээврийн "SCAT Airlines' компани, “Mongolian Air way cargo" ХХК-тай,
     
  5. “Экспортын үйл ажилпагаанд шаардлагатай шинжилгээний тест, хорио цээрийн болон биологийн бэлдмэлийн талаар хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай” санамж бичгийг “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Антиген” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл, “Global business link” ХХК”тай,
     
  6. “Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, хорио цээрийн ажилтнуудын сургалтын төв байгуулахад хөрөнгө оруулах тухай”санамж бичгийг “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Антиген” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл, “Ashigt feed” ХХК-тай
     
  7. “Олон улсын стандартын үндсэн дээр менежментийн системийг гэрчилгээжүүлэхэд хамтран ажиллах тухай " гэрээг Казахстан улсын Менежментийн системийг сертификатжуулах улсын төв байгууллага, “Ай Эм Эс Мон Серфт” ХХК-тай,
     
  8. “Монголын нутаг дэвсгэрт эм, эмчилгээний бүтээгдэхүүнийг борлуулахад бүртгэлжүүлэх, нэвтрүүлэх” санамж бичгийг “DOSFARM” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл, “Монгол эм импекс”концернитой тус тус байгууллаа.

 

x