Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

BTS хамтлаг Саудын Арабын стадионд тоглолтоо хийсэн анхны араб биш уран бүтээлчид болох гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр орой Саудын Арабын нийслэл Рияад хотын Хаан Фахдын нэрэмжит олон улсын стадионд Өмнөд Солонгосын BTS хамтлаг “Love Yourself: Speak Yourself” тоглолтоо үзүүлэх гэж байна.

Исламын шашны хатуу дэг ёстой энэ улсын стадионд тоглолтоо хийсэн анхны араб биш уран бүтээлч нь BTS болж байгаа юм.

Пүрэв гарагт тус хамтлагийнхан Рияад хотод ирэхэд нисэх онгоцны буудалд уламжлалт хар өмсгөлтэй 100 орчим фэн нь угтжээ.

Тоглолт болох стадионы гадна BTS хамтлагийн брэнд бараа бүтээгдэгхүүнийг худалдаж авах гэсэн фэнүүд нь урт дараалал үүсгэсэн байна. Мөн хамтлагийнхны буусан зочид буудал, тоглолтын бэлтгэл хийх газарт нь голдуу өсвөр насны охид, хөвгүүд цугларчээ.

 

Тоглолтыг үзэхээр хөрш Кувейт, Арабын Нэгдсэн Эмират улсуудаас цөөнгүй тооны фэнүүд нь иржээ. 

BTS хамтлагийнхан таван долоо хоног үргэлжилсэн амралтаа дуусгаад анх удаа тайзан дээр гарах гэж байгаа тул дэлхийн орон орны фэнүүдийн анхаарал Саудын Арабт төвлөрөөд байгаа гэнэ. Өмнөд Солонгосын интернэт портал Naver тоглолтыг шууд дамжуулахаар болжээ.

BTS хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Big Hit Entertainment компани исламын соёлыг хүндэтгэх үүднээс зарим зохиомж, бүжгийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулснаа мэдээлсэн байна. Тоглолт болох стадионы 30,000 суудлын тасалбар бүгд зарагдаж дуусжээ.

 

Эх сурвалж: Yonhap News