Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны тээвэрлэгч хөлөг халдлагад өртсөний дараа газрын тосны ханш 2 хувиар өслөө

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Ираны төрийн өмчит газрын тосны компанийн тээвэрлэгч хөлөг пуужингийн цохилтод өртсөн тухай мэдээ тарсны дараа дэлхийн зах зээлд газрын тосны ханш 2 хувиар өссөн байна.

Ираны Үндэсний Газрын Тосны компанийн өмч Sinopa нэртэй хөлөг өнөөдөр Саудын Арабын Жеддах хотын ойролцоо Улаан тэнгисийн усанд хөвж явах үеэрээ хоёр пуужинд оногджээ.

Хөлөгт ноцтой гэмтэл гарч, газрын тос тэнгисийн усанд асгарсан байна. Харин хөлгийн багийн гишүүд бүгд амьд гарсан тухай Ираны ISNA агентлаг мэдээлсэн байна.

Уг мэдээг тарсны дараа зах зээлд газрын тосны нийлүүлэлт буурахаас болгоомжилсон айдас бий болж, Брент ангиллын газрын тосны үнэ 2.3 хувиар өсөж, баррел нь $60.46 болжээ. Харин US WTI (West Texas Intermediate) ангиллын газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 2.1 хувиар өсөж, $54.69 хүрээд байна.

Есдүгээр сарын 14-ний өдөр Саудын Арабын газрын тосны хоёр байгууламж дроны халдлагад өртөх үед мөн ингэж газрын тосны үнэ ханш огцом нэмэгдэж байв.

 

Эх сурвалж: Reuters