Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: Шахмал түлш хортой гэж байгаатай санал нийлэхгүй байна​

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:05 2019/10/11

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Шахмал түлшинд хэрэглэж байгаа түүхий эдтэй холбоотой тодруулга өгье. Ашиглаад байгаа түүхий эд бол мидлинг буюу түүхий нүүрс, коксжсон нүүрс хоёрын завсрын бүтээгдэхүүн. Угаагдсан нүүрс. Тиймээс учраас энэ бол ердын хүрэн нүүрснээс хоёр дахин илчлэг ихтэй, үнэтэй. 

Яагаад үүнийг үнэгүй авсан юм бэ гэх хардлага яваад байгаа. Засгийн газрын зүгээр “Энержи ресурс” компанид нийгмийн хариуцлагын үүднээс нөөцөнд байгаа мидлингээ үнэгүй өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Дэлхийн зах зээлийн ханшаар тооцвол 14 сая ам.долларын үнэтэй мидлингийг бид авч хэрэглэсэн. “Энержи ресурс” компани нийгмийн хариуцлагын үүднээс хандсанд талархаж байгаа. 
Яагаад хятад руу гараагүй гэхээр өндөр чанарын коксжсон нүүрсний цуваа дийлдэхгүй байгаа. Зэрэгцүүлээд үүнийг зөөх юм алга.   

16:52 2019/10/11

“Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөлөл: Манай борлуулалтын бүх цэг дээр зөв галлагааны заавар байгаа. Түлшний шуудай болгон дээр анхааруулга бий. Сүүлийн үед цаасаар хэвлэгдсэн мэдээлэл хүргэж байгаа. Бид үйлдвэрлэл, борлуулалтын ажлын хажуугаар байнга зөвлөмж, анхааруулга хүргэж байгаа. 

16:42 2019/10/11

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Угаарын улмаас зургаан хүн нас барсны дотор нэг айлын хоёр хүүхэд бий. Би тэр хоёр хүүхдийн буяны ажилд оролцсон. Нас барсан хоёр хүүхдийн өвөө н.Мөнхбат гуай дамжуулж асууж өгөөч гэснийг уламжилъя.

н.Мөнхбат гуай яагаад аюулгүй байдлыг нь туршиж үзээгүй түлш тарааж өгсөн юм бэ. Энэ чинь химийн зэвсэг өгсөнтэй адил зүйл боллоо. Үүнтэй холбоотой албан тушаалтнууд яагаад буруугаа хүлээгээд, уучлал гуйхгүй байгаа юм бэ. Энэ асуудлыг хариуцсан хүмүүсээс нэг нь ч болтугай бидэнтэй ирж уулзаад, хариуцлага хүлээнэ гэдгээ хэлсэнгүй гэж асуулгасан юм.

Шадар сайд Ё.Энхтүвшин: Энийг хариуцсан хүмүүс нь тодорхой хариулах хэрэгтэй. Туршсан уу үгүй юу гэдгээ та нар хэл. Маш олон туршсан гэдгээ Засгийн газрын хуралдааны үеэр хэлж байсан. Тэрийгээ ажлын хэсгийнхэн хэлээд өгөөч.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: “Тавантолгой түлш” ХХК-ийн дундын бүтээгдэхүүн дээр маш олон удаа туршилт хийсэн. 2018-2019 оны өвөл СХД-ийн уулаар халхлагдсан найман хороонд туршсан. Эдгээр иргэд энэ жил хоёр дахь удаагаа хэрэглэж байна гэсэн үг.  

Шинжлэх ухааны техникийн зөвлөл: Тайланг авч хэлэлцэхэд түлшний туршилтын үр дүн сайн гарсан байна. Тийм учраас манай улсад мөрдөгдөж байгаа стандартуудын дагуу үйлдвэрлэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Уул уурхай, геологийн төв лаборатори н.Булгамаа: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшийг манай лаборатори 2019 оны нэгдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл 20 дээжинд шинжилгээ хийхэд техникийн шаардлага хангасан байсан.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: Тус компани нь НМХГ-т тасралтгүй дээж өгч шинжлүүлсээр ирсэн.

2018 оны аравдугаар сард анхны дээж авагдаж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 41 дээж авагдсан. Тэр болгонд техникийн үзүүлэлт, барьцалдуулагчийн чанар зэрэгт стандарт хангасан гэж гарч байсан.

Барьцалдуулагч нь цардуулаг бөгөөд шаварлаг эрдэс буюу органик бүтээгдэхүүн гэж гарсан. Химийн үзүүлэлтийн хариу хараахан гараагүй байгаа. Өмнө нь авахад стандартын шаардлага хангасан байна гэж гарч байсан.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Цагдаагийэн байгууллагад ирсэн мэдээллээр харахад зайлшгүй анхаарах таван асуудал байна. Нэгдүгээрт, зуухны асуудал. Хоёрдугаарт, яндангийн асуудал. Залгаасаар утаа хаядаг. Ялангуяа ханан пийшин. Гуравдугаарт, сойлтуур. Дөрөвдүгээрт, ханан пийшингийн асуудал. Тоосго нь сугарчихсан байхад хий алддаг. Тавд, зуух нь үнсээр дүүрсэн үед дээр нь түлшээ хийчихдэг. Энэ дээр ард иргэдийг өөлөх юм байхгүй. Дэндүү харамсалтай юм болсон. Сүүлийн хоёр хоногт хүн нас бараагүй ч угаартсаар байгаа.

16:04 2019/10/11

Цагдаагийн Ерөнхий Газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж: Нийт таван тохиолдлоор зургаан хүн угаартаж нас барсан. Эдгээр таван тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа.

Нийт 86 дуудлага ирсний тавд нь эрүүгийн хэрэг үүсгээд, 81 тохиолдолд нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. 

15:14 2019/10/11

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогт гишүүний тавьсан шахмал түлштэй холбоотой асуулгад Засгийн газрын зүгээс хариул өгөв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт есдүгээр сарын 27-ны өдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд шахмал түлшний үйлдвэрлэл, нөөц, чанар, хүртээмж, хэрэглээний талаар асуулга тавьсан билээ. Асуулга тавьсан дарааллын дагуу С.Бямбацогт гишүүний тавьсан асуулгад хариулт өгөх хугацаа хараахан болоогүй байсан үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан энэ асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. 

Асуулгад Шадар сайд Ө.Энхтүвшин хариулт өглөө. 

Тэрбээр "Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоол гаргаж 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэлийн БГД, БЗД, СБД, СХД, ЧД-т түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Ингэж хориглохоос өмнө Багануур, Налайхын уурхайгаас 1.1 сая тонн түүхий нүүрс тээвэрлэдэг байсан. Гэр хорооллын 220 мянган өрх бүр дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэгдэж байсан нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг бий болгож байсан. 

Аравдугаар сарын 3-5-ны хооронд 77 өрхийн 169 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэдгээрийн 73 нь хүүхэд 96 нь насанд хүрсэн хүмүүс. 

Өнөөдрийн байдлаар зургаан хүн, бага насны хоёр хүүхдийн амь нас эрсдээд байна.

Шахмал түлшийг шинжилгээнд илгээхэд шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан. Барьцалдуулагч бодист одоо шилжилгээ хийж байгаа. Дээжийг нь Япон, Солонгос, ОХУ-д шинжлүүлэхээр явуулаад байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хүний амь нас үрэгдсэн гэдэг нь хамгийн ноцтой асуудал. Улаанбаатарчууд нийтдээ айдастай амьдарч байна. Энэ асуудал дээр төр хайхрамжгүй хандаж байна. Хөгшид хүүхдүүд гочлон угаартаж байна.  

Тавантолгойн өндөр илчлэгтэй нүүрсийг шахмал түлш хийхэд яагаад ашигласан юм бэ. Энэ өндөр илчлэгийг өнөөдөр хэрэглэж байгаа зуух, пийшин даах уу. Үүнийг тооцолсон уу.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Шахмал түлш хортой гэж байгаатай санал нийлэхгүй байна. Бид шахмад түлшний стандартыг 2014 оноос мөрдөж эхэлсэн. Өнгөрсөн тавдугаар сард шахмал түлшний чанарыг илүү сайжруулж баталсан. Одоогийн үйлдвэрлэж байгаа түлш нь яг энэ стандартын дагуу хийгдэж байгаа. Утааснаас ангижрахдаа дэлхийн олон улс орон шахмал түлш ашиглаж байсан. Үүний дараагийнх нь газ. 

Өнгөрсөн шөнө -20 градустай хоносон. Дийлэнх айл энэ түлшийг ашиглаж байгаа. Энэ түлшийг хэрэглэснээр зуух дэлбэрлээ гэсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. Нэг айлын зуух дэлбэрсэн нь дээр нь байсан саванд хий хуримтлагдаад дэлбэрсэн байсан. 

Өнгөрсөн зун бороо хур ихтэй байснаас ханан пийшинтэй айлуудад асуудал үүсээд байгаа. Тийм  учраас дохиолол зайлшгүй байх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 169 хүн угаартсан чинь асуудал мөн үү биш үү. Хэрэв асуудал гарвал би огцорно гэсэн шүү дээ. Энэ дээр хэн хариуцлага хүлээх вэ. Зургаан хүн нас барсан байна. Энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн үү. Хот, Засгийн газар, түлш хийсэн хүмүүсийн хэн нь буруутай юм бэ. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэдэг юм билээ. Өнгөрсөн жил 12 хүн угаартсан. Бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Өнгөрсөн жил хүмүүс 100, 100-гаараа угаартаад байхад яагаад анхаардаггүй байсан юм бэ. Өнөөдөр бол дуугарч байна. Тэгэхээр энэ бол сайн. Анхаарал хандуулж эхэлж байгаа нь сайн байна. 

Бид олон улсын лабораторит өгсөн. Дотоодын дөрвөн лабораторит өгсөн байгаа. Дотоодын лабораторитоо итгэж байгаа. 