Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Наоми Осака АНУ-аас татгалзаж, Япон улсын иргэн боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд чансаагаар гуравт эрэмбэлэгдэж байгаа газрын теннисний мэргэжлийн тамирчин Наоми Осака АНУ-ын иргэншлээсээ татгзалзаж, Япон улсын иргэн болох сонголтыг хийжээ.

Ингэснээрээ тэр 2020 оны Токиогийн зуны олимпийн наадамд Япон улсын далбаан дор өрсөлдөх юм.

Осака япон эх, хайти эцэгтэй бөгөөд Япон улсад төржээ. Түүнийг гурван настай байхад эцэг эх нь Нью Йорк хот руу нүүсэн юм байна.

Япон улсын хуулийн дагуу давхар иргэншилтэй хүмүүс 22 нас хүрэхээсээ өмнө аль нэгийг нь сонгох ёстой байдаг.

Их дуулгын хоёр удаагийн аварга Осака Наоми аравдугаар сарын 16-нд 22 нас хүрэх юм.

 

Эх сурвалж: BBC