Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Угаартсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хандсан 15 хүний 13-т гэрээр нь зөвлөгөө өгчээ

Б.Ану
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Угаартсан гэх оноштойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай мэдээлэл.

10-р сарын 10-ны 21 цагаас 11-ний 06 цагийн байдлаар зургаан өрхийн 15 хүн угаартсан гэсэн оноштойгоор тусламж үйлчилгээ авсан, үүнээс 8 насанд хүрэгч , 7 хүүхэд байгаа аж.

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хоёр хүүхэд хүргэгдэж эмчилгээ хийлгэж зөвлөгөө авч буцсан байна. Гэрээр нийт 13 хүнд зөвлөгөө өгч үлдээсэн тухай мэдээлэлд дурджээ.

Эмнэлэгт нэмж шинээр хэвтсэн хүн байхгүй байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ.