Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Фэйсбүүк компани VR технологийг Монголын сургуулиудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой"

ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Фэйсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонг Конгийг хариуцсан захирал, ноён Жорж Чентэй уулзаж, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

БСШУС-ын сайд: Олон нийтийн цахим сүлжээг хүүхэд, залууст боловсрол олгох гэхээсээ илүүтэй хүмүүжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, зөв үзэл, хандлагыг бий болгоход ухаалгаар ашиглах, цахим орчноос олсон мэдээллээ үнэлэх, зөв ашиглах, хуваалцах чадварт иргэдийг сургах зэрэг хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг дурдаад урт хугацаанд, тодорхой төлөвлөгөөтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Фэйсбүүкийн зүгээс виртуал бодит байдал буюу VR технологийг сургуулиудад нэвтрүүлж, хичээл сургалтыг илүү сонирхолтой болгоход дэмжлэг үзүүлэх боломжтой гэлээ.

Уулзалтад Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон цахим бичиг үсгийн сургалтыг нийслэлийн 20 сургуульд хэрэгжүүлж буй “Фаро фаундэйкшн” байгууллагын төлөөлөл оролцов.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам