Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: МАХН-аас "Өрх бүрт орон сууц" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN

MN мэдээллийн төвд 

11:00 цагт Охидын эрхийг хамгааалах олон улсын өдрийн хүрээнд Охидын эрхийн III чуулганыг зохион байгуулах талаар “Гүнж” төвөөс мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Хөдөлмөрийн Үндэсний намаас Шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт МАХН-аас "Өрх бүрт орон сууц" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

ЗХЖШ-ын талбайд

11:30 цагт Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн 8-р ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн одон медаль гардуулна.

Тусгаар Тогтнолын ордны 7 давхарын их танхимд

14:00 цагт Ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах ЭРХЭЭ МЭДЬЕ- хүний эрхийн асуудлаарх илтгэл, мэтгэлцээний IX тэмцээний нээлт болно. 

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд

14:00 цагт Сэтгүүлч Б.Хандмаагийн “Монгол соёлын амин хэлхээ” номын нээлт болно. Уг ярилцлагын ном нь монгол, кирил хос бичгээр гарч буйгаараа онцлог юм.