Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдэрийн Танхимын Их танхимд

08:00 цагт "Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулган эхэлнэ. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн бизнес эрхлэгч залуучууд нэгдэн, цаашид хамтарч бизнесээ хэрхэн өргөжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн бий болгох зэргээр олон талт сэдвээр хэлэлцэнэ.

Төрийн ордны их танхимд 

09:00 цагт АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн түүхт 90 жилийн ойн баяр, Сувилахуйн ОУ-ын V эрдмийн чуулганыг Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдана.  

Дэлхийн банкны байранд

10:30 цагт Дэлхийн банк Монголын эдийн засгийн өсөлтийн төлөвийг танилцуулна.

New horizon төвийн 5 давхарт

11:30 цагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Сэтгүүлчид “Зул өргөх ёслол” зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт  Архангай аймгийн иргэд Ерөнхий сайдад хандаж мэдээлэл хийнэ.

12:30 цагт Таксиг нэгдүгээр эгнээгээр зорчих зөвшөөрлийг сар бүр 50 мянган төгрөгөөр үнэлдгийг эсэргүүцэж, таксины жолооч нар мэдээлэл хийнэ.

MN мэдээллийн төв

11:00 цагт "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгээс Сэтгэл зүйн дархлаажуулалтын аяныг санаачлан үндэсний хэмжээнд зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлнэ.

12:00 цагт Нарантуул худалдааны төвд зуух зардаг иргэд шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийнэ. 

Төрийн ордонд

14:00 цагт Цагдаагийн байгууллагын Хүүхдийн албаны түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.