Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Угаарын хий мэдрэгч ямар үнэтэй байдаг вэ?

Б.Ану
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар сайжруулсан түлш хэрэглэж буй 196 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэгүй авч өгөх болсноо зарласан билээ.

Энэ тухай танилцуулсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат үнийн дүнг хэлэхээс татгалзсан бөгөөд "Үнийн дүнг нь хэлчихвэл та нар хэний шахаа вэ гээд унадаг" гэв.

Тэгвэл Amazon.com -с угаарын хий мэдрэгчийн үнийг судалбал хамгийн багадаа $6-с эхлээд $200 орчим хүртэл үнэтэй төхөөрөмжүүд байна. 

Хамгийн бага үнээр буюу $6 орчмын төхөөрөмжийг 200 мянган өрхөөр тооцвол гурав орчим тэрбум төгрөг болох нь ээ.