2019/12/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,723.82₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
09:00
S32
-17°
10:00
S32
-15°
11:00
S32
-13°
12:00
S32
-10°
13:00
S32
-8°
14:00
S32
-7°
15:00
S30
-7°
16:00
S30
-9°
17:00
S29
-10°
18:00
S31
-12°
19:00
S31
-13°
20:00
S31
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад худалдаа $1.34 тэрбумын ашигтай гарлаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 10.6 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.5 хувиар буюу 911.0 сая ам.доллараар өсжээ.

Энэ хугацаанд дэлхийн 146 улстай худалдаа хийснээс 72 улсад бараагаа экспортолж, 145 улсаас импортолсон бөгөөд 1347.2 сая ам.долларын ашигтай худалдаа хийсэн байна. 

Экспорт 663.3 сая ам.доллароор өслөө

Экспорт 5.95 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 663.3 сая ам.доллараар буюу 12.6 хувиар өсжээ.   

Ийнхүү өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 424.1 сая ам.доллар, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 199.9 сая ам.доллар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 28.2 сая ам.доллараар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Экспортод гарсан өөрчлөлтийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем(БТКУС)-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 13 хэсгийн барааны үнийн дүн өсжээ. 

Нүүрсний экспорт 28.6 сая тоннд хүрэв

 
Гэрэл зургийг mpa.mn
Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 82.2 хувийг эзлэж байна.

2019 оны эхний 9 сард 2.44 орчим тэрбум ам.долларын 28.6 сая тонн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 312.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.6 сая тонноор тус тус өссөн байна. 2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.5 ам.доллар байсан бол энэ онд 85.0 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.2 % БНХАУ руу гаргасан байна.

2019 оны эхний есөн сард 1.07 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6.7 мянган тонноор буурчээ. 2018 оны эхний найман сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1.5 тэрбум ам.доллар байсан бол тайлант сард 1.4 тэрбум ам.доллар болжээ. 

Төмрийн хүдрийн экспорт  6134.3 мянган тонн буюу 422.3 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 819.6 мянган тонноор, үнийн дүн нь 181.9 сая ам.доллараар тус тус өсчээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.8 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.6 ам.доллараар өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт 4.84 сая баррель буюу 271.7 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 30.2 мянган баррелаар их болов ч үнийн дүнгээр 44.4 сая ам.доллараар бага байна. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлжээ. Нэг  баррель нефтийн хилийн дундаж үнэ 65.7 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 56.1 ам.доллар болж буурчээ. 

2019 оны эхний 9 сард 155.1 сая ам.долларын 499.9 мянган тонн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 155.3 мянган тонноор, үнийн дүнгээр 39.4 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 310.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.5 ам.доллараар буурчээ. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 25.6 хувь нь ОХУ-д, 74.2 хувь нь БНХАУ-д тус тус ногдож байна.

Энэ хугацаанд 100.7 мянган тонн цайрын баяжмалын нэг тонныг дунджаар 1,441.2 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 223.8 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 145.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 8.4 сая ам.доллараар буурчээ.

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 37.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8,133.5 ам.доллараас 8784.7 ам.долларт хүрч, 651.2 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний есөн сард 4,229.4 тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 199.2 тонноор бага байна. Молибдены баяжмалын 69.7 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

Алтны экспортын дундаж үнэ кг тутамдаа 4,016.5 доллароор өссөн

Энэ оны эхний есөн сард 7,464.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,032.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9  ам.доллар байсан бол энэ онд 46,121.4 ам.доллар болж 4,016.5 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өсчээ.

Тайлант хугацаанд 14.4 мянган тн адууны мах, 1.9 мянган тн хонь, ямааны мах, 1.3 мянган тн малын дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна.

Эндээс экспортын бүтцийг есдүгээр сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын 83.5% нь эрдэс бүтээгдэхүүнд, 5.8 хувь алтны экспорт, 6.5 хувь нь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус ногдож байна.

 

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

x