Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Итали улс зардал хэмнэх зорилгоор парламентын гишүүдийн тоогоо буурууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Итали улсын парламент өөрийн бүрэлдэхүүнийг цомхотгох хуулийг дэжсэн байна.

Ингэснээр тус улсын парламентын хоёр танхимын гишүүдийн тоо гуравны нэг орчмоор буурч байна. Тухайлбал доод танхим 630 гишүүнтэй байснаа 400, сенатын танхим 315 гишүүнээс 200 болон буурчээ.

Уг өөрчлөлт нь Итали улсын засгийн газрыг голлон бүрдүүлэгч Таван Од популист хөдөлгөөний сонгуулийн үеэр өгсөн амлалт юм.

Тус улс төрийн хүчин парламентыг цомхон болгосноор ирэх 10 жилийн хугацаанд нэг тэрбум евро хэмнэнэ гэж тооцоолжээ.

Харин шүүүмжлэгчид энэ шийдвэр нь ардчиллыг сулруулж, лоббистуудын нөлөөг нэмэгдүүлэх аюултай гэж үзэж байна.

Парламентын шинэчлэл 2023 онд болох сонгуулиар хэрэгжиж эхлэх гэнэ.

 

Эх сурвалж: BBC