Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ-ын хамт олон бас нэгэн түүхэн дээд амжилт тогтоолоо

ikon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

УБТЗ-ын хамт олон өнгөрсөн онд 25,7 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан билээ. Тэгвэл тус хамт олон хэдхэн хоногийн өмнө бас нэгэн түүхэн дээд амжилт тогтооолоо.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 10-нд нэг хоногт 1331 вагонд  81050,6 тонн ачаа ачиж түүхэн дээд амжилт тогтоож байсан бол энэ  оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэг хоногт 1431 вагонд 90071,9 тонн ачаа ачиж өмнөх амжилтаа шинэчиллээ. Ийнхүү өнгөрсөн оноос 100 вагон 9021,3 тонноор илүү ачаа ачсан байна. Энэ нь УБТЗ-ын экспорт, орон нутгийн ачаа тасралтгүй өссөөр байгааг харуулж байгаа юм.

 

Эдгээр ачааны дийлэнхийг нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэсийн баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаагаас гадна тариа будаа, хүнсний ногоо зэрэг ургацын тээвэр  эзэлж байна. Энэ онд “УБТЗ” ХНН 27 сая шахам тонн ачаа тээж өнгөрсөн оныхоо түүхэн дээд амжилтыг ахиулах төлөвтэй байгаа юм. Энэ жил 70 жилийнхээ ойг тэмдэглэсэн УБТЗ-ын хамт олон ийнхүү бахдам сайхан амжилтыг гаргасаар байна.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН