Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн модель Кристина шагналынхаа 18,000,000₮-ийг М.Ганбаатарын хагалгаанд хандивлахаар боллоо

ikon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Кристина Роберсон MAXIMCOVERGIRL тэмцээнд оролцож байгаа бөгөөд шагналынхаа 7000 ам.долларыг Монгол хүний хандивын аянд хандивлахаар болжээ. Тус тэмцээнд одоогийн байдлаар өөрийн группд 2 дугаар байранд явж байгаа бөгөөд финалын шатны шалгаруулалт хүртэл өдөрт буюу 24 цагт 1 удаа үнэгүй санал өгөх эрхтэй юм. Санал өгөх уриалгыг хэсэг оюутнууд хийж байгаа бөгөөд Монгол хүнд туслаж буй сайхан сэтгэлт бүсгүйд 24 цагт нэг удаа санал өгч нэг иргэний амь аврахад нэгдэхийг уриалж байна.

 

Санал өгөхдөө ЭНЭХҮҮ ХОЛБООС-оор орж "free daily vote" цэсэнд дээр дарж "login to Facebook"-руу нэвтэрч санал өгөх юм. Энэ талаар дэлгэрэнгүйг охин Анударь нь бичлэг хийсэн бөгөөд ЭНЭ холбоосоор орж санал өгөх заавар бичлэгтэй танилцана уу.

 

ДЭЛХИЙН АЛДАРТ ЗОХИОЛЧ ФҮМИО САСАКИ МОНГОЛ ОХИНЫ ААВЫНХ НЬ ХАНДИВЫН ЭВЕНТИЙН УРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭНЭ САРЫН 21-НД МОНГОЛД ИРЭХЭЭР БОЛЖЭЭ
 

Аз жаргалын тухай бидний хэвшмэл ойлголт хэдийнээ мухардалд орж, эрж хайхын туйлд хүрсэн ч эд зүйлс багатай байснаар аз жаргалын амтыг мэдэрч болдгийг Минимализм сануулдаг. Тэр ч утгаараа дэлхий нийтэд эл сэдвийг ихээр сонирхох болсон.

Олон улсын алдартай зохиолч, “минимализм” гэх ойлголтыг шинэ түвшинд аваачсан гэж дэлхийд үнэлэгдэх болсон, 23 хэл дээр орчуулагдсан amazon.com-ийн бестселлэр “Good Bye, Things” номын зохиолч, минималист Фүмио Сасаки Монголд ирэн хандивын эвентэд оролцож лекц уншихаар болсон билээ. Минимализмын төлөөлөгч ирж буй анхны тохиолдол болж байна.

 

Тус эвент нь 2019 оны 10 сарын 23-ны 19:00-22:00 хүртэл The Corporate Hotel and Convention Centre-д болох бөгөөд Монгол улсаас Мари Кондо “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Л.Саруултөгс, Минималист Блоггер, Стилист Оюу, минималист комедиан Б. Идэр-Од нар урилгаар оролцох юм байна. Тасалбар хэвлэгдэхгүй бөгөөд ticket.mn болон 9090-7776 утсаар шууд захиалга авч байна.

Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/events/929688477386615/-аас авна уу.