Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээн дэх ургац хураалтын явцыг танилцууллаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн

10 дугаар сарын 8-ны байдлаар 55.9 мянган га-г ангилан хадаж нийтдээ 148.0 мянган га-гаас 192.4 мянган тонн үр тариа, үүнээс 187.1 мянган тонн улаанбуудай, 12.9 мянган га-гаас 158.6 мянган тонн төмс, 6.1 мянган га-гаас 68.4 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Ингэснээр үр тариа 42.3 хувь, хүнсний ногооных 75.9 хувь, төмсний хураалт 86.6 хувийн явцтай байна.

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай         (га)

Хураасан талбай           (га)

Хувь

 

Нэгжийн ургац        (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

350,307

148,035

42.3

13.0

192,439

2

Төмс

14,856

12,916

86.6

122.8

158,628

3

Хүнсний ногоо

8,042

    6,106

75.9

112.1

68,446

4

Тэжээл

45,567

19,911

43.6

22.3

44,472

5

Тосны ургамал

78,213

10,790

13.8

     6.1

6,643

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.