Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн түвшний Хэрэглэгчийн үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Мобиком Корпораци нь үйлчилгээний чанараар дэлхийд тэргүүлэгч Япон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Нэн тэргүүнд үйлчилгээний салбаруудаа OSS стандартаар шинэчлэн, хэрэглэгч үйлчлүүлэхэд тав тухтай байхаас гадна ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангахуйц орон зайтай байхаар тохижуулсан билээ.

Харин энэ удаа үйлчилгээний ажилтнууддаа зориулан Японы KDDI группийн Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан KPC компанийн сургагч багш нарыг урин, танхимын болон практикт суурилсан үнэ цэнтэй зөвлөгөө, мэдээллийг багтаасан 4 өдрийн цогц сургалтыг зохион байгуулж байна. 

Хэрэглэгчийн үйлчилгээ гэдэг ойлголт нь гагцхүү хэрэглэгчийг “хаан”-д өргөмжлөх төдий бус хэрэглэгчтэй соёлтой боловсон харилцахаас эхлээд хэрэглэгчээ мэдэрч, тухайн хэрэглэгчид тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, хэрэглэгчээ халамжлах зэрэг олон хэмжүүр үзүүлэлттэй тусгайлсан стандарт дэлхий дахинаа хэдийн бий болсон билээ. 

Япон улсын KDDI групп нь хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд Мобиком Корпорацийн үйлчилгээний ажилтнууд энэхүү сургалтад хамрагдсанаар монгол улсад дэлхийн түвшний үйлчилгээний чанарыг бий болгоход нэг алхам урагшилж байгаа юм.

Дэлхийн түвшний Хэрэглэгчийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэх ажлын хүрээнд анх 2017 онд Японы KDDI группийн Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан KPC компанитай хамтран ажиллаж, тухайн жилийн борлуулалт үйлчилгээгээрээ тэргүүлсэн 5 ажилтнаа Япон улсад аялангаа мэдлэг мэдээллээ тэлэх боломжийг олгон KPC компанийн сургалтад хамруулсан билээ. Үүний дараа 2018 онд мөн адил борлуулалт үйлчилгээгээрээ тэргүүлсэн 5 ажилтнаа Япон улс руу аялуулж, дээрх сургалтад хамруулсан. Сургалтад хамрагдсан ажилтнууд маань Монголдоо ирээд, бусдадаа сурсан мэдсэнээ хуваалцаж, зааж сурган ажиллаж байна.

Мобиком Корпораци нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулахын тулд олон шинэчлэл, өөрчлөлтийг хийхийн зэрэгцээ хөндлөнгийн судалгааны байгууллагаар шаардлагатай судалгааг хийлгэдэг. Харин Хэрэглэгчийн үйлчилгээний сургалтад хамрагдсанаас хойш хийлгэсэн судалгаагаар “хэрэглэгчийн сэтгэл ханамж өссөн” хэмээх эерэг үр дүн гарсан байна. Тийм учраас энэ жил сургалтын цар хүрээгээ өргөжүүлж, илүү олон ажилтнаа хамруулах зорилгоор Япон сургагч багш нарыг Монголдоо урин, энэхүү сургалтыг зохион байгуулснаараа онцлогтой байлаа. 

Дэлхийн түвшний хэрэглэгчийн үйлчилгээг монгол улсад нэвтрүүлэх дараагийн алхам нь Теди-2 шиг lifestyle салбарынхаа тоог нэмэгдүүлэх юм. Теди-2 lifestyle салбар нь орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маягт тохирсон, Coffee bean & Tea leaf Mongolia-тай хамтран хэрэгжүүлсэн, харилцаа холбооны салбарт анхдагч салбар билээ. Энэ төрлийн салбарын тоог нэмснээр хэрэглэгчид тав тухтай орчноос үйлчилгээ авахаас гадна үр хүүхэдтэйгээ ирсэн ч санаа зовох асуудалгүй үйлчилгээгээ авах, найз нөхөдтэйгөө яриа өрнүүлж тухлан суух зэрэг маш олон давуу талтай. 

Мобиком Корпораци нь хэрэглэгчдэдээ хамгийн чанартай үйлчилгээг хүргэхийг зорин үе шаттайгаар эдгээр ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид хэрэглэгчийн үйлчилгээтэй холбоотой энэ төрлийн олон шинэчлэл, сайжруулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.