2021/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.98₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-19°
23:00
S31
-10°
00:00
S31
-11°
01:00
S31
-11°
02:00
S31
-12°
03:00
S31
-13°
04:00
S31
-13°
05:00
S31
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-15°
08:00
S31
-15°
09:00
S32
-15°
10:00
S32
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн арга хэмжээ Англид болов

Б.Өнөр
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг

Монголын хүүхдүүдэд сайхан сэтгэлийн гараа сунгадаг “Кристина Нобел”-ийн хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааг дэмжигч Английн Barton on Sea хэмээх суурин дахь Британийн оршин суугчид Монголын зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж жил бүр хүмүүнлэгийн арга хэмжээ, хандив цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэхүү хандивын арга хэмжээг санаачлан зохион байгуулагч Жакулин Прайс буюу Британичуудынхаа дунд Mrs.Mongolia нэрээр алдаршсан тэрээр “Кристина Нобел”-ийн хүүхдийн сангаар дамжуулан Улаанбаатар хотын 7 дүүргийн нэн эмзэг бүлгийн, эрүүл мэндийн асуудалтай, гэмт хэрэгт өртсөн зэрэг зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах зорилгоор 19 дахь жилдээ хөрөнгө босгон илгээж байна.

Түүний хамтрагчид нийт 100 гаруй хүүхдэд сар бүр тогтмол мөнгөн тусламж үзүүлж буй ба нэг хүүхдийг дунджаар 10 жил орчим ивээн тэтгэдэг.

Жилд дунджаар 1,000 орчим хүүхэд энэ суурингийн Британичуудын цуглуулж хандивласан нэхмэл цамц, малгай, ороолт зэрэг дулаан хувцсаар хангагддагаас гадна, Монголдоо эмчилгээ үйлчилгээ авах боломжгүй өвчтэй хүүхдүүдэд гадаадын томоохон эмнэлгүүдэд хандаж үнэгүй эмчилгээ авах, замын зардлыг нь төлж өгөх зэрэг маш олон ажлуудыг санаачлан хийж хүүхдэд чухал шаардлагатай витаминууд, эм тариа, түлэнхийн тос зэрэг Монголын нэн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хэрэгтэй бүхнийг олж илгээх ажлуудыг зохион байгуулж тусалдаг хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг хүмүүнлэгийн бахархал болсон хүн билээ.

Жаки (Jacqueline Preis)-ийн санаачилгаар эхэлсэн энэ гайхамшигтай хамт олны үйл ажиллагааг Британи дахь Монголчууд 2011 оноос хойш дэмжин оролцож ирсэн юм. 

Энэ жилийн хандивын арга хэмжээ 10 дугаар сарын 5-ны Бямба гарагт Английн Barton-on-Sea хэмээх газар зохиогдож Их Британи дахь монгол ардын урлагийн ганцхан хамтлаг болох “Nomadic Tunes” хамтлаг, болон бүжигчин Б.Дашмаа, зураач Х.Элбэгзаяа, чөлөөт уран бүтээлч Альфредо Тросино, бяцхан дуучин М.Номин нар ерөөл магтаал, хөөмий, морин хуурийн татлага, лимбэний эгшиг, үндэсний бүжиг, ардын болон зохиолын дуу, итали аялгуу, хүүхдийн дуу зэрэг үзүүлбэрүүд багтаасан тоглолт хийж, 100 гаруй үзэгчдэд Монгол үндэсний урлагаа сурталчлан таниулж, монголын хүүхдүүдэд зориулан хандив босгох үйл ажиллагаанд өөрсдийн дэмжлэгээ үзүүллээ.

Мөн “Euro travel” компанийн Их Британи дахь төлөөлөгч Б.Дашмаа монгол руу аялах таатай боломжийн талаар мэдээлэл, танилцуулга хуудас тарааж, зураач Х.Элбэгзаяа өөрийн бүтээлүүдээ борлуулж орлогынхоо 30 хувийг энэ тусламжийн ажиллагаанд хандивласан байна. 

Энэ өдрийн арга хэмжээнээс нийт £1,336 хандив босгож чадсан бөгөөд Жаки болон Кристина Нобел сангийн хамт олон 2020 онд монголд очихдоо өмнө болон дараа дараагийн хандивын арга хэмжээнүүдээс цугларсан хандиваар зорилтод бүлгийн айлуудад бүрэн тавилгатай монгол гэр худалдан авч хандивлах зорилготой байгаа ажээ. Энэхүү арга хэмжээний зураг, мэдээ сурвалжлагыг Лондон дах Жи-СтудиМН | G-StudioMN бэлтгэж дэмжин ажиллажээ.

 

Эх сурвалж: Их Британи дахь Монголчуудын холбоо

x