2021/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.98₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-19°
23:00
S31
-10°
00:00
S31
-11°
01:00
S31
-11°
02:00
S31
-12°
03:00
S31
-13°
04:00
S31
-13°
05:00
S31
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-15°
08:00
S31
-15°
09:00
S32
-15°
10:00
S32
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Гантулга: Гэр хорооллын нийт өрхийн 60% гаруй нь өөрсдийн барьсан ханан пийшинг ашиглаж байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг

Нийслэлийн Онцгой комисс яг одоо "Таван толгой түлш" компанийн байранд хуралдаж байна.

Хурлын үеэр олон нийтийн сүлжээнд тараад буй "Шахмал түлшийг зууханд түлэх нь тохиромжгүй гэсэн дүгнэлт гарсан" гэсэн мэдээллийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо(ОББҮХ)-ны ажлын албаны дарга Ч.Гантулга үгүйсгэж, дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Нийслэлийн агаарын бохирдлын газрын мэргэжилтэн усан халаалтын зуух буюу нам даралтын зууханд Багануурын нүүрс болон шахмал түлшийг түлсэн талаарх үнэлгээний хуудсыг сэтгүүлчид үзүүлж мэдээлэл өгчээ.

Уг хуудсын дүгнэлт хэсэгт Таван толгойн уурхайн миддлингээр хийсэн шахмал түлшийг усан халаалтын зууханд хэрэглэхэд тохиромжгүй байна гэснийг ахуйн хэрэглээний зууханд тохиромжгүй хэмээн ташаа мэдээлэл тарааж байна.

Дээрх дүгнэлтийг үндэслээд нам даралтын зуухнуудад шүүлтүүр суурилуулаад, түүхий нүүрс түлэх зөвшөөрөл өгөөд явж байгаа.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Өнөөдрийн байдлаар гэр хорооллы нийт өрхийн 60 гаруй хувь нь өөрсдөө барьсан ханан пийшинг ашиглаж байна. Анх орос, хятадуудын зааж өгсөн ханан пийшингийн технологийг мэддэг хүн одоо тун ховор. Ханан пийшинг хэрхэн зөв технологиор барих зөвлөмж байхгүй. Өөрсдийнхөөрөө л ханан пийшингээ барьж байгаа. Тиймээс хүний амь настай холбоотой уг асуудлыг анхаарах ёстой. ОББҮХ-ноос ханан пийшингийн стандартыг бий болгох, зуухны стандартыг хангах талаар зөвлөмж гаргаж ҮАБЗ-д өнөөдөр хүргүүлж байна.

Сүүлийн жилүүдэд сайжруулсан түлшийг турших ажил үргэлжилсээр байсан. Сайжруулсан зууханд сайжруулсан түлш түлэх ёстой гэсэн заавар байдаг ч бидэнд тухайн үед түлш нь байгаагүй. Харин одоо түлштэй болсон. Тиймээс зуухны стандартаа мөрдүүлэх хэрэгтэй байна" хэмээн тайлбарлалаа.

 

x