Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

"OH MY ENGLISH 4" онлайн чаллэнж зарлагдлаа. Өдөр бүр даалгавар гүйцэтгэж, Англи хэл сурах зөв зуршлаа олцгооё!

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 8
Сурталчилгаа

Брайтон Англи хэлний ярианы чадварт төвлөрдөг сургалтын төвөөс зохион байгуулдаг “Oh My English” онлайн чаллэнж дугаар 4 зохиогдоход бэлэн боллоо. Энэ удаагийн чаллэнж нь IELTS шалгалтын хамгийн хэцүү хэсэг болох SPEAKING чадварт төвлөрч байгаагаараа онцлог юм.

Хэл сурч буй хүмүүсийн дийлэнх нь олон зорилгоор энэ шалгалтыг өгдөг. Гэтэл Монголд шалгалт өгч буй нийт хүмүүсийн дундаж оноог харахад ярианы хэсэгт хамгийн бага оноо авдаг гэсэн судалагаа байдаг. Тиймээс,  удахгүй шалгалт өгөх гэж байгаа эсвэл зүгээр л ярианы чадвараа сайжруулах зорилготой хүмүүст зориулж 1 сар бүтэн ярианы дадлага хийх Брайтонийн “Oh My English” чаллэнж тун удахгүй эхлэхэд бэлэн болжээ.

“Oh My English” онлайн чаллэнжийн өмнөх ТҮҮХЭЭС

Өдөр болгон цаг гаргаж, давтах нь хэл сурч буй хүмүүсийн хамгийн том бэрхшээл байдаг. Тэгвэл, өмнөх 3 удаагийн чаллэнжид нийт 1187 оролцогчид бүтэн 1 сарын турш өдөр бүр Англи хэлээ тогтмол хийж чадсан юм. Тэднээс 379 нь өдөр бүр даалгавраа цагтаа оруулсныхаа төлөө ялагч болж бооцооны мөнгө болон улирлын нэрэмжит "бэлгийн" эзэд болсон билээ.

 

“Oh My English-4” чаллэнжийн ОНЦЛОГ - Let's rock the IELTS SPEAKING!

Энэ удаагийн чаллэнж ихэнх хэл сурч буй хүмүүсийн амьдралдаа заавал нэг удаа өгдөг IELTS шалгалтын хамгийн хүнд хэсэг болох ЯРИАНЫ хэсэгт төвлөрөн ажиллах болно. Өөрөөр хэлбэл, оролцогчид 1 сарын турш зөвхөн IETLS-ийн шалгалтын “speaking” хэсгийн 3 төрлийн асуултуудын дагуу ярих болно. Мөн нэмэлтээр Брайтон сургалтын төвөөс IELTS-ийн ярианы хэсгийн жишиг хариултууд болон өндөр оноо авах техникийг заах болно. Бүтэн 1 сар ярианы дадлага хийхэд ямар өөрчлөлт гарахыг та өөрөө ч төсөөлж байгаа биз дээ? 

 

“Oh My English-4” чаллэнжийн ШАГНАЛ - Partnered with KHUR brand

Энэ удаагийн чаллэнжид бид үндэсний брэнд KHUR-н хамт олонтой хамтарч зөвхөн чаллэнжийн ялагчдад зориулан хийсэн арьсан "organizer"-г /зураг дээр байгаа/ бэлэглэх болно. Цагтаа даалгавраа хийсэн бүх хүн ялагч болох болно. ХУР брэнд нь дэлхийн зах зээлд Монгол чанарыг таниулах зорилготой үндэсний брэнд юм. 100% Монгол малын боловсруулсан арьсыг ашиглан чанартай эцсийн бүтээгдэхүүнийг Монгол хүний ур ухаанаар өөрийн орондоо үйлдвэрлэсэн тэдний экологийн цэвэр арьсан бүтээгдэхүүнийг чаллэнжиийн даалгавраа цагтаа оруулсан бүх хүмүүс авах боломжтой.

 

БҮРТГЭЛ БОЛОН БУСАД МЭДЭЭЛЭЛ

1. Хураамж:  
Ганцаараа - 30,000₮
Гурвуулаа бол - 25,000₮ /тус бүр/
10 болон түүнээс дээш - 20,000₮ /тус бүр/
Эртэч шувуу хөнгөлөлтөөр 10.13-нийг дуустал 25,000₮

2. Түвшин:  

Та анхан дунд болон ахисан дунд түвшнээс сонгон оролцох боломжтой.

БҮРТГҮҮЛЭХ ФОРМhttps://tinyurl.com/y44at679

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлэх формоос аваарай!

Мэдээлэл авах утас 99248187


 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.