2020/08/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.12₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
B30
УЛААНБААТАР
23°
|
14°
10:00
S30
19°
11:00
S30
21°
12:00
S30
22°
13:00
S30
23°
14:00
S30
24°
15:00
S30
26°
16:00
S32
27°
17:00
S32
27°
18:00
S40
25°
19:00
S40
22°
20:00
S40
20°
21:00
S40
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израйлийн компани анх удаа сансарт мах ургуулж чадлаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг

Хүнсэнд зориулсан үхрийн махыг сансрын уудамд анх удаа лабораторийн аргаар ургуулж чаджээ.

Израйлийн хүнсний технологийн стартап Aleph Farms олон улсын сансрын станцад буюу дэлхийн гадаргаас 340 км зайнд энэхүү туршилтыг амжилттай явуулсан байна.

Тэд дэлхийгээс авч очсон үхрийн махны эд эсийг 3D био принтерээр ургуулж өсгөсөн юм. Ингэхдээ үхрийн биед явагддаг булчингийн эс төлжих байгалийн үзэгдлийг орлуулах арга хэрэглэжээ.

Туршилтыг есдүгээр сарын 26-ны өдөр Олон Улсын Сансрын Станцын Оросын хэсэгт явуулсан байна.

Цаашдаа хүн төрөлхтөн ямар ч орчин нөхцөлд хүнсэнд хэрэглэх махаа ийм аргаар ургуулан хэрэглэх боломж нээгдэж байгаа юм.

Aleph Farms компанийн үүсгэн байгуулагчдын нэг Дидиер Тубиа “Бид хиймэл махыг хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд үйлдвэрлэх боломжийг нээж байна” хэмээн ярьжээ.

“Сансарт хүнсний зорилгоор үхэр тэжээвэл нэг килограм мах тутамд 10,000-15,000 литр ус хэрэгтэй болно. Энэхүү туршилт нь байгаль орчноо сүйтгэлгүйгээр олон үеийнхний хоол хүнсийг хангах хэтийн зорилгоо биелүүлэхэд чухал алхам болж байна” гэж тэрээр нэмж хэлсэн юм.

Сүүлийн жилүүдэд мал аж ахуй нь дэлхийн дулаарлыг эрчимжүүлэх нэг хүчин зүйл болж байгааг эрдэмтэд баталж, мах, сүүний хэрэглээгээ хязгаарлахыг хүмүүст зөвлөх болоод байгаа.

Хэрвээ махыг лабораторид үйлдвэрлэдэг болж чадвал энэ нь хүн төрөлхтний хувьд том дэвшил болох юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

x