2021/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.98₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-19°
23:00
S31
-10°
00:00
S31
-11°
01:00
S31
-11°
02:00
S31
-12°
03:00
S31
-13°
04:00
S31
-13°
05:00
S31
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-15°
08:00
S31
-15°
09:00
S32
-15°
10:00
S32
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын засгийн газар худалдааны дайнд бэлдэх зорилгоор 100 тонн алт нэмж хуримтлуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайнд бэлдэх зорилгоор Хятадын засгийн газар алтны худалдан авалтаа тасралтгүй үргэлжлүүлж байгааг Блүүмбэрг мэдээлжээ.

Тухайлбал есдүгээр сард тус улсын төв банк өөрийн санд 5.9 тонн алт нэмсэн байна. Хятадын Ардын Банк 2018 оны арванхоёрдугаар сараас хойш нийтдээ 100 гаруй тонн алтаар сан хөмрөгөө зузаалаад байгааг албаны тоо баримт харуулж байгаа юм.

Алт нь улс төр, эдийн засаг тогтворгүй, хямралтай цаг үед хамгийн найдвартай хөрөнгөд тооцогддог. Тиймээс алтны ханш энэ оны эхнээс хойш 19 орчим хувиар өсөөд байгаа.

Markets.com сайтын ахлах шинжээч Нэйл Уилсон хэлэхдээ Хятадын засгийн газар алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа нь энэхүү металлын үнэ ханш цаашдаа улам өсөхийн шинж гэж үзэж байгаагаа хуваалцжээ.

Мөн юаний ханшийг тогтвортой байлгахад алтны нөөц чухал үүрэгтэй гэж тэр хэлсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сард нэг унци алтны үнэ $1,550-д хүрсэн нь сүүлийн зургаан жилийн хамгийн дээд ханш байжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

x