Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Herbalife Nutrition дэлхийн өлсгөлөнгийн эсрэг "Өлсгөлөнг үгүй хийх шим тэжээл" санаачилгыг эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 8
Сурталчилгаа
 

ЛОС АНЖЕЛЕС - Дэлхийн тэргүүлэх шим тэжээлийн компани Herbalife Nutrition (NYSE:HLF) Өлсгөлөнг зогсоох шим тэжээл дэлхийн хэмжээний санаачилгыг эхлүүлж буйгаа зарлалаа. Энэхүү санаачилгаар Herbalife Nutrition компани нь дэлхийн өлсгөлөнг зогсоох, сайн шим тэжээлийг хүмүүст хүргэх, өсөж буй таргалалтын асуудлыг шийдэхээр 2 сая долларыг зарцуулахаар байна. Мөн энэхүү санаачилга нь ашгийн төлөө бус хамтрагчдын туслалцаатайгаар эрүүл хоол хүнсээр хангах, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, тогтвортой хүнсний нөөцийг тодорхойлох, дэлхийн хямралын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэх болно.

Санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Herbalife Nutrition дэлхий даяар хүүхдийн өлсгөлөнгийн эсрэг тэмцэж буй ашгийн төлөө бус байгууллага болох Feed the Children-тэй хамтран ажиллах болсноо зарлалаа. Feed the Children нь 9-р сарыг Өлсгөлөнг Ялах Сар болгон зарласан ба Өлсгөлөнг зогсоох шим тэжээл санаачилгын гол хамтрагч болох Herbalife Nutrition компани нь тэдний дэлхий дахинд өлсгөлөнг үгүй хийхийн төлөөх төслүүдийг дэмжин ажиллах болно.

Олон Улсын Харилцаа Холбоог хариуцсан дэд гүйцэтгэх ерөнхийлөгч Алан Хоффман “Өлсгөлөнг зогсоох шим тэжээл санаачилга нь дэлхий дахинд тархаад буй гол асуудлуудыг шийдэх зорилготой ба Feed the Children зэрэг түншүүдтэйгээ хийх хамтын ажиллагааны хүчинд бид чанартай хоол хүнс, шим тэжээл хүртээмжтэй байдаг дэлхий ертөнцийг бий болгоно.” хэмээсэн.

Дэлхийн шим тэжээлийн салбарт тэргүүлэгч Herbalife Nutrition компани нь 40 орчим жилийн өмнө үүсгэн байгуулагдсан ба дэлхий дахинд тархан ажиллаж буй бие даасан гишүүдийн холбоогоор дамжуулан үйлчлүүлэгчиддээ сайн шим тэжээл хүргэн найдвартай шим тэжээлийн эх үүсвэрээр хангахаар үнэ цэнээ тодорхойлон ажиллаж байна.

Feed the Children нь Herbalife Nutrition компанитай хамтран хүүхдийн өлсгөлөнг эцэслэхээр ажиллах болсондоо баяртай байгаагаа Feed the Children-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Травис Арнольд дурьдсан. Тэрээр “Бид асуудлыг дангаараа шийдвэрлэж чадахгүй. Бид хүчин чармайлтаа нэгтгэвэл дэлхий даяар тусламж шаардагдаж буй гэр бүлүүдийн амьдралд илүү нөлөөлж чадна.”

Feed the Children нь АНУ болон дэлхийн 10 гаруй орнуудад тогтвортой амьдралыг бий болгохоор гэр бүлүүд болон нийгэмлэгүүдэд хоол хүнс болон нөөцийн туслалцаа үзүүлдэг байгууллага юм.

2018 онд Feed the Children байгууллага нь дэлхий даяарх 6.5 сая хүнд туслахаар нийгэмлэгүүдтэй хамтран ажиллаж 88.6 сая фунтыг хоол хүнс болон анхан шатны хэрэгцээнд зарцуулсан.

Стратегийн түншлэлээс гадна, Өлсгөлөнг Үгүй Хийх Шим Тэжээл санаачилга нь 2030 он гэхэд бүх төрлийн өлсгөлөнг ялахын төлөө зоримог арга хэмжээ авах, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, шим тэжээлийг сайжруулахыг уриалж буй НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилго #2-тай уялдаж байна. Herbalife Nutrition 2 сая долларыг:

  • Өлсгөлөн, хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн дутагдлыг шийдэхээр ажиллаж буй байгууллагуудтай хамтран ажиллах,
  • Эмзэг бүлгийн хүмүүст тэжээллэг хоол хүнс, хоол тэжээлийн бүтээгдэхүүний хэлбэрээр хандив өгөх,
  • Шим тэжээлийн боловсролыг дэмжих эс үүсвэрээр хангах,
  • Нэгдсэн кампанит ажлаар дамжуулан дэлхийн хэмжээнд олон нийтийг хамруулан мэдлэг олгох зэрэгт зарцуулна.

Хоффман “Эрүүл шим тэжээл хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилж байгааг бид харсан ба дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмзэг бүлгийн хүмүүст тулгарч буй энэхүү зайлшгүй хэрэгцээг хангахаар ажиллана” хэмээн онцолсон.

Herbalife Nutrition-ын талаар илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл IamHerbalifeNutrition.com сайтаар зочилно уу. Herbalife Nutrition компанийн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг авахыг хүсвэл биднийг Twitter: @HerbalifeNews дээр дагаарай.


Холбоо барих:

Гари Кишнер

GaryKi@herbalife.com

213-745-0456


Herbalife Nutrition-ын тухай

Herbalife Nutrition компани нь дэлхий ертөнцийг илүү эрүүл, илүү аз жаргалтай болгох зорилготой дэлхийн хэмжээний шим тэжээлийн компани. Компани нь 1980 оноос хойш хүмүүсийн амьдралыг шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд болон хөтөлбөрүүдээрээ дамжуулан өөрчилсөөр ирсэн. Herbalife Nutrition нь сайн чанарын, шинжлэх ухаанаар батлагдсан бүтээгдэхүүнүүд, ганцаарчилсан зөвлөгөөг өөрсдийн бие даасан гишүүд болон үйлчлүүлэгчдэд илүү эрүүл, идэвхтэй амьдрал эрхлэхэд нь урам өгч дэмжлэг үзүүлэхэд туслах нийгэмлэгийн хамт санал болгодог.

Herbalife Nutrition-ын зорилтот шим тэжээл, жин хяналтын, эрч хүчээр хангах, фитнес болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 90 гаруй орноос бие даасан гишүүдээр дамжуулан авах боломжтой.

Herbalife Nutrition нь олон нийтийн байгууллагуудыг сайн шим тэжээлээр хангахад чиглэсэн Herbalife Nutrition Санг дэмждэг. Үүнээс гадна, Herbalife Nutrition нь дэлхий даяар 190 гаруй дэлхийн хэмжээний тамирчид, спортын баг болон арга хэмжээг спонсорлож буйдаа бахархалтай байдаг.

Дэлхий даяар 8,300 гаруй Herbalife Nutrition-ын ажилтнууд бий. Дэлгэрэнгүйг IAmHerbalifeNutrition.com сайтаас харна уу.

Feed the Children-ийн тухай

Feed the Children-д бид өлсгөлөн хүүхдүүдийг хооллодог. Бид ямар ч хүүхэд орондоо орохдоо өлсгөлөн байдаггүй ертөнцийг бий болгохын төлөө ажилладаг. АНУ болон олон улсад, бид гэр бүлүүд болон нийгэмлэгүүдэд тогтвортой амьдралыг бий болгоход, маргаашийн асуудлыг шийдэхэд туслахаар өнөөдөр хоол хүнс болон бусад зүйлсээр хангаж байна. Бид нийгмийн донор байгууллагуудад бүтээгдэхүүн хандивлан түгээдэг; багш болон сурагчдад туслалцаа үзүүлдэг; байгалийн гамшиг тохиолдсон үед хурдан шуурхай туслалцаа үзүүлдэг. Олон улсад бид 10 орны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг удирдан зохион байгуулж байна. Хамтын ажиллагаагүйгээр бидний ажил амжилт олохгүй байсан гэдгийг бид мэдэж байгаа тул хамтын ажиллагааг талархан хүлээн авдаг. Дэлгэрэнгүйг feedthechildren.org сайтаас харна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.