2020/10/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.72₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-6°
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S30
-1°
19:00
S29
-3°
20:00
S31
-4°
21:00
S31
-4°
22:00
S31
-5°
23:00
S31
-6°
00:00
S31
-6°
01:00
S31
-7°
02:00
S29
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Сар гаруйн хугацаанд зургаан аймгийн есөн суманд баавгай айлын гэрт халдсан тохиолдол гараад байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг

Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд зургаан аймгийн/Төв, Сэлэнгэ, Дархан, Хэнтий.../ есөн суманд баавгай айлын гэрт ойртсон, халдсан тохиолдол гараад байгааг БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ хэллээ.

"Өлсгөлөн баавгайг нойрсуулах арга хэмжээ авах гэхээр тарианы нөөц хүрэлцэхгүй байна"
Хэнтий аймгийн Биндэр сум. 2019.09.19

Мөн тэрбээр "Энэ сарын 3-ны өдрийн 19:00 цагийн орчимд аав, хүү хоёр баавгайд бариулсан байж болзошгүй гэх харамсалтай хэрэг гарсан. Амиа алдсан аав, хүү хоёрын хувьд бичил уурхайн тоног төхөөрөмжийг манаж байсан гэх мэдээлэл ирээд байна. Олон нийтийн сүлжээгээр явсан гэрийн зураг бол аав, хүү хоёрын амиа алдсан газар биш. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд эцсийн байдлаар мэдээлэл ирээгүй байгаа.

Өмнөх жилүүдэд баавгай ганц нэгээрээ уулнаас бууж ирэх тохиолдлууд гарч байсан ч энэ жил шиг олон байгаагүй. Үүнийг идэш тэжээлийн хомсдолтой холбоотой гэж үзэж байгаа. Өлсгөлөн баавгайг нойрсуулах арга хэмжээ авах гэхээр тарианы нөөц хүрэлцэхгүй байна. Одоо бидэнд байгаа унтуулах тариагаар 5-6 буудах шаардлага гарч байгаа. Гэтэл баавгайг гурав буудахад улангасч, зугтдаг, хүний эрүүл мэндэд илүү аюултай нөхцөл байдал үүсэх учраас буудах боломжгүй болоод байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслээд аймаг бүр дээр шуурхай баг байгуулж байна. Шуурхай багийнханд яалтчгүй хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд баавгайг буудаж хороох чиглэл өгсөн" хэмээн ярилаа.

"Баавгайтай тулсан үед перцийн цацлага буунаас илүү үр ашигтай гэх зөвлөмж байдаг"

Энэ жил баавгай олон тоогоор уулнаас бууж ирж байгаа нь ямар шалтгаантай байж болохыг  МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, амьтан судлаач Н.Батсайханаас тодрууллаа.

-Идэш тэжээл нь хомсодсон учраас баавгай тал газар руу, иргэдийн суурьшсан бүс рүү халдаж байна гэж ойлгож болох уу?

-1990-ээд оны үед баавгай Багануур орчимд гарч ирсэн, ойд самар, жимсэнд явж байсан иргэд рүү халдсан гэх мэт тохиолдлууд гарч байсан. Гэхдээ ингэж олон тоогоор задгай газарт гарч ирж, хүнд халдсан тохиолдол гарч байгаагүй.

Баавгай бол холимог идэштэн. Нийт идэш тэжээлийнх нь 90 орчим хувийг ургамлын гаралтай хүнсний зүйл бүрдүүлдэг. Гэтэл өнгөрсөн зун нийт нутгаар, ялангуяа умард нутгаар зуншлага оройтож, баавгайн иддэг ургамлууд тарчиг ургасан байх. Мөн хушны самар энэ жил бага гарч байгаа.

Ингээд өлсгөлөн байгаа баавгай зөгийн бал идэхээр эсвэл бой хийсэн газрын сэвсний, тэжээлийн ургамал тарьсан газрын үнэрээр хөндий тал руу бууж ирсэн байх.

-Баавгайн идэш тэжээл бага ургасан, өлсгөлөн байгаа учраас дахиад ч бууж ирэхийг үгүйсгэхгүй юм байна. Иргэд, айл руу халдсан тохиолдолд өөрийгөө хамгаалах зорилгоор ямар үйлдэл хийх ёстой юм бэ?

-Баавгай хаана идэш тэжээл элбэг байна тийшээ явдаг хэрмэл амьдралтай амьтан. Тиймээс эхний ээлжинд буулгаж ирэхгүйн тулд баавгай нутагшдаг бүсэд идэш тэжээл, хүнсний бүтээгдэхүүн тавих арга хэмжээ авах хэрэгтэй байх.

Ер нь бол олон хүнтэй газар руу дайрахгүй, аль болох дайждаг. Ганц, нэг хүн рүү л халддаг. Тэгэхээр гэрийнхээ ойролцоо бой хийхгүй байх, хийсэн бол сэвсээ булах гэх мэтээр өлсгөлөн баавгайг дуудахгүй байх хэрэгтэй. Мөн тэжээлийн ургамлын үнэрээр ирж байж болох юм гэсэн таамаглал байгаа. Холимог идэштэн учраас бүх төрлийн хоолны үнэрт татагдан ирэх боломжтой.

Манай орны нөхцөлд яг баавгай дайраад ирэхэд ямар арга хэмжээ авах талаар зөвлөмжийг би мэдэхгүй байна. АНУ-д гаргасан нэг зөвлөмжид бол хар перцийн цацлагаар шүрших хэрэгтэй гэсэн байсан. Баавгайтай тулсан үед перцийн цацлага буунаас илүү үр ашигтай арга гэх зөвлөмжийг өгсөн байна лээ.

 

x