Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын загас агнуурын хөлөг Японы эргийн харуулын хөлөгтэй мөргөлджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Япон улсын харьяаны тэнгисийн усанд нэвтэрсэн Умард Солонгосын загас агнуурын хөлөг Японы эргийн харуулын хөлөгтэй мөргөлджээ.

Үүний улмаас Умард Солонгосын хөлөг усанд автаж, хөлгийн гишүүн 20 гаруй хүнийг авраад байгааг Японы эргийн хамгаалалтын алба мэдээлсэн байна.

Мөргөлдөөн өглөөний 9:10 цагийн орчимд Ишикава мужийн Ното хошуунаас баруун хойд зүгт 350 км зайд гарсан байна. Сүүлийн байдлаар Умард Солонгосын хөлөг Япон улсын усан хил дотор бүрэн живсэн байж болзошгүйг тус улсын Хөдөө аж ахуй, Ой, Загасчлалын яамны дэд сайд Хироюки Суемацу NHK сувагт мэдэгджээ.

 

Эх сурвалж: Japan Today